Худалдааны ложистикийн хөгжлийг ахиулна

    “11.11″-ний интернет худалдааны үеэр Хятадын ложистикийн систем “хүнд шалгалт”-д орлоо. Худалдааны яамны орлогч сайд Жян Зэнвэй 12-нд Хятадын худалдааны ложистикийн хурал дээр хэлэхдээ, ложистикийг стандартчилах болон мэдээллээр хангах бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мэргэжлийн ложистикийн хөгжлийг урамшуулах зэрэг 6 талаас энэ салбарын хөгжлийг урагшлуулах хэрэгтэй гэжээ.

    Хятадын Ложистик болон худалдан авагчдын холбооны тоо баримтад харуулснаар, оны эхний гурван улиралд Хятадын ложистикийн нийт хэмжээ 1 сая 457 мянган юаньд хүрч ноднингийн мөн үеийнхээс 9.5% өсчээ. Жян Зэнвэй хэлэхдээ, өнөөгийн Хятадын худалдааны ложистикийн хөгжил нааштай үр дүнд хүрсэн хэдий ч хоцрогдмол байгаа бөгөөд стандартчилах, мэдээлэлжүүлэх, мэргэжлийн болгох төвшин өндөр биш байна. Түүнчлэн зах зээлийн орчныг сайжруулах зэрэг асуудал тулгарч байна гэжээ.

\Навч орчуулав\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих