Их аварга Д.Дагвадорж БАРИЛГЫН БИЗНЕСТ хүч үзэхээр ажлаа эхлүүлжээ.

Арлын Японыг шуугиулж монгол хүний эд хав, эр зоригийг үзүүлэн дэндүү аархаж явсан сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Ц.Дагвадорж ид насандаа еерийнх нь эсрэг зохион байгуулсан шуугиант хэргийн улмаас арга буюу зодог тайлахад хүрсэн билээ.

Тэр хэзээ ч элдэв найраанд орж, доошоо ороогүй. Харин ч дэндүү тэнгэрлэг нэгэн байлаа. За, энэ ч яахав. Угийн бизнес сэтгэлгээтэй тэрбээр барилдаж байхдаа цаашид гагцхүү бизнест орсноор л хүн шиг амьдарна гэдгээ тооцоолж АСА группыг байгуулан ах нараараа удирдуулсан билээ. Тэр ч байтугай Хөрөнгө оруулан банк байгуулж чамгүй мөнгөтэй болохоо  харуулаад авсан. Монгол циркийг  хувьчлах болоход түүний тэргүүлдэг АСА групп хувьчлалд оролцон циркийн байрыг хувьчилж авсныг бид мэднэ. Ингээд циркийг иж бүрэн засварлаж, тоног төхөөрөмжийг нь шинэчлэхэд чамгүй хөрөнгө зарсан гэдэг. Мэргэжлийн бус хүмүүс учраас уг байгууллагыг удирдах-даа тус хамт олон алдаа эндэгдэл гаргасныг үгүйсгэхгүй. Жүжигчид нь хүртэл тэдний талаар таагүй үг ярьж явсан нь бий.

Их аварга ч циркийн хамт олонтой эв зүйгээ олоод явахыг ах нартаа хэлсэн байдаг. Д.Дагвадорж аварга мэдлэг боловсролдоо анхааран харь улсад номын дуу сонсох бодолтой байгаагаа нэгэнтээ хэлээд авсан. Мөн явцдаа их улс төрд орж хүч үзэх бодолтой явдагаа ч нуугаагүй. Ямар ч байсан түүний бизнес хийх бодол нь зүгээр суулгалгүй тэрбээр өдгөө циркийн эргэн тойронд буй газруудыг эздээс нь худалдаж авах ажиллагааг эхлүүлжээ. Циркийн баруун талд буй автомашины томоохон зогсоол, мөн Шим захын байрыг үнэ цохиж худалдан авах гэтэл уг газрын эзэд түүнд дэндүү өндөр үнэ хэлж амыг нь таглажээ. Уг нь тэрбээр энэ газруудыг авчихвал нүсэр том барилга барьж цаашдаа үүнийгээ түрээслүүлэх бодолтой байв. Арга мухардсан тэрбээр циркийн зүүн талын эзэмшил газраа хашаажуулан барилга барих ажлыг эхлүүлсэн аж. Тэрбээр энд нүсэр барилгынхаа хөрөнгө оруулалтыг төвөггүйхэн олсон агаад гагцхүү барилгын ажлыг гүйцэтгэх итгэлтэй компани олдохгүй нэлээн зовоосон гэнэ шүү.

Хуулахыг хориглоно FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих