Машинынхаа дугуйг хулгайд алдаад байна уу

aldaha

Сүүлийн үед автомашины өвлийн дугуйг хулгайлах гэмт хэрэг нилээн үйлдэгдэх болж. Тэгэхээр ийм нэг санаа, зөвлөгөө байна.
1. Шөнө орой машинаа тавихдаа аль болох манаачын ойролцоо хүний нүдэн дээр тавьчуул сайн байна.

2. Олон машины дунд тавьлаа гэхэд том, халхлах машины дунд тавьдаггүй юм шүү.Хtrail- ийг харж байна уу? Манайхан шөнө орой машинаа тавихдаа хаана зай байгааг хайдаг. Тэрхүү сул зай хулгайчын овоо хараанд орох хэсэг байхыг үгүйсгэх аргагүй.

3. Хөл хөдөлгөөн цөөтэй, зайдуу, байгууллагын задгай хашаанд тавихгүй байхыг хичээгээрэй. тэр virossa, марк2, conata –г харж байна уу?

4. Дохиолол тавиул. Хамгийн хямдыг нь ч хамаагүй. Гэмт халдлагын үед дохиолол чамд мэдэгдэхээс гадна тэр орчимд байгаа бусад хүмүүст мэдэгдэнэ. Хулгайч нар хулгай хийхдээ дохиололтой эсэхийг хамгийн түрүүнд хардаг ба дохиололгүй машины нулимсыг унагаж байгаад мулт татдаг.\ хэ хэ үнэн шүү\

5. Энд тэнд үйлдэгдэж байгаа ийм төрлийн гэмт хэрэг, сэжиг ажиг гарах юм бол 102 –т залгаад хэлчих цаана нь яг л өөр шиг чинь хэн нэгэн тарчилж зовж хохирно шүү дээ. Хулгай ч нар яахав зараад, үрээд, идээд 2 чих….. гээд л сууна.

6. Байрны гадаа өвөлжихөөр бол СӨХ-тэйгээ, манаачтайгаа тохиролц. Хэн хэндээ ашигтай, хулгайн эсрэг багахаан зардал гаргаж болохоор. Харамч, залхуу хүн 20,30 төлөх гээд байна цаана чинь.
7. Өөр зөвлөгөө байвал бусаддаа харамгүй бичээрэй…

 

Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны хурандаа С.Энхтөр


URL:

Сэтгэгдэл бичих