“АПУ” ХХК “Чингис” шар айргийн үйлдвэрлэлээ зогсоолоо
АПУ ХХК “Чингис” гэдэг архитайгаа адилхан нэр, формат, логотой шар айраг үйлдвэрлэж байна гэсэн гомдол бусад үйлдвэрлэгчээс ШӨХТГ-т иржээ. Тиймээс ШӨХТГ-аас тус компанид үүнийгээ боль гэсэн шаардлагыг хүргүүлсэн байна. Гэвч АПУ эл байдлаа сурталчилгаа биш гэж байсан ч энэ сарын 6-нд “Бид алдаагаа засъя, үйлдвэрлэхээ больё” гэсэн албан бичиг ирүүлжээ. Тиймээс үүнтэй холбоотой гомдол гаргасан иргэдэд ШӨХТГ-аас “Чингис” шар айраг дахиж үйлдвэрлэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
М.БОЛД
URL: