“I loft” бааранд буун дуу гарчээ

“I loft” бааранд буун дуу гарчээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ай Консепт” ХХК-ийн “I loft” бааранд бас л хутга мэс, буу шийдэм болж танхайрсан хэрэг гарсан бололтой.

Өнгөрөгч баасан гарагийн шөнө харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст “Бааранд буу гарган тааз руу буудаж, хутга мэс хэрэглэн залуус хоорондоо муудалцаж байна” гэсэн дуудлага ирсэн тухай эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

“Тэдгээр залуусын дэргэд манай нэртэй боксчин, олимпийн мөнгөн медальтан, Гавьяат тамирчин Н.Төгсцогт байсан. Тэр зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй. Түүнчлэн Монголын нэгэн томоохон компанийн захирлын хүү гэхчлэн тав зургаан залуус байсан” гэв.

Дашрамд дуулгахад, “I loft” шөнийн цэнгээний газар нь өнгөрөгч зун цаг хэтрүүлэн ажиллаж, МХЕГ-аас 250 мянган төгрөгөөр торгуулж байжээ.

Б.Оюунгэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих