Домогт “ABBA” нэгдэж магадгүй
“Евровидение” тэмцээнд ялалт байгуулсны 40 жилийн ойд зориулан Шведийн домогт “АВВА” хамтлаг нэгдэж магадгүй.
Тус хамтлагийн гишүүн Агнета Фальтског Германы “Велт” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид заримдаа энэ талаар боддог” гэж мэдэгджээ.
“Ялалт байгуулсан ойг тэмдэглэх хүрээнд бид ямар нэгэн зүйл хийхийг хүсч байна. Гэхдээ яг юу вэ гэдэг талаар би одоо хэлж чадахгүй” хэмээсэн байна.
Ирэх жил “Ватерлоо” дуу цууриатсанаас хойш 40 жил өнгөрөх гэж байна. Тухайн үед хамтлаг энэ дууг “Евровидение” тэмцээнд дуулж, алдар нэрээ дэлхий дахинаа цуурайтуулсан билээ. Дараа нь төрсөн дуу бүхэн энэ хамтлагийг алдаршуулсан төдийгүй “Рок-н ролын алдрын танхим”-д бүртгүүлэхэд тус дөхөм болсон юм.
Хамтлагийг нэгдэх тухай яриа олон жилийн өмнө гарч байсан ч Агнета Фальтског гол эсэргүүцэгч нь байсан юм. Тэрбээр хамтлагийн гишүүн Бьорн Ульвеусээс гэрлэлтээ цуцлуулснаар хамтлаг албан ёсоор бутарсан билээ. 2000 онд хамтлагийнхныг нэгдэн дэлхий дахинаа аялан тоглолтоо хийхийг санал болгож, нэг тэрбум орчим ам.долларын шагнал амлажээ. Гэвч тэд татгалзсан хариу өгч байв.
“АВВА” хамтлагийн дууг Бенни Андерссон, Бьерн Ульвеус нар бичсэн байдаг. Хожмоо хамтлаг бутарсны дараа тэд “Шатар”, “Дювемолоос ирсэн Кристина”, “Мамма миа” зэрэг мюзикл бичсэн бөгөөд энэ нь хамтлагийн дуулсан дуунуудаас бүрддэг юм.
URL: