Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар нийслэлийн Засаг дарга ажиллана

p1892cm22j1o3f1c9ok1d1jcoimo1Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  ээлжит хуралдаанаар Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай НИТХ-ын Тэргүүлэгчдэд энэхүү асуудлыг танилцуулсан юм. Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын асуудлаар төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх хүүхэдтэй холбогдолтой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн оролцооны байгуулагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах чиг үүрэгтэй орон нутгийн зөвшлийн байгуулага юм. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн  5-р бүлгийн 11,17-р зүйлийн дагуу нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар Нийслэл Засаг даргыг томилогдох учиртай. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар томилох асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар томилох тогтоол гаргалаа.


URL:

Сэтгэгдэл бичих