Д.Цогтбаатарын хэргийг мөрдөн байцаах албанд шилжүүлэв

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлжээ. Түүний хэргийг УМБГ-ын Онц хүнд хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байсан бөгөөд улсын нууцтай холбоотой асуудал гарч ирсэн тул ийнхүү шилжүүлсэн байна. Д.Цогтбаатар нь ХБНГУ-ын иргэн Массимилиян Лёонхарт Клойбертыг хилээр гаргасан байж болзошгүй гэх шалтгаанаар шалгаж байгаа юм. Тэрбээр 2004 онд улсынхаа банкийг залилан 12 сая евро авч Монгол Улсад ирээд сураггүй болсон байдаг. Түүнтэй хамт амьдарч байсан Монгол Улсын иргэн Ё.Гантуяа гэгч эмэгтэйг ч эрэн сурвалжлаад одоо болтол олоогүй байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих