Секундэд 105 метр хүчтэй салхинд филиппинчүүд тэсэх болов уу
Филиппинийг өнөөдөр нөмөрч байгаа “Хайян” хар салхийг мэргэжилтнүүд манай гаригийн түүхэнд хамгийн хүчтэй, хөнөөл дагуулсан хар салхи болно гэж тэмдэглэж байна. Энэ салхины хүч секундэд 87 метр хүрч, цаашдаа 105 метр болж ширүүсч магадгүй байгаа нь дэлхийн түүхэнд өнөөг хүртэлх хамгийн хүчтэй гэж тэмдэглэгдсэн 84,7 метр секундын хурдтай “Камилла” болон “Аллен” салхины хүчийг давж гараад байгаа юм. Одоогоор хар салхины гол хүч Самар, Лейте арлуудад ирж эхний мэдээгээр гурван ч хүн амь алдаад байгаа юм байна. Далайд таван метрийн өндөр давалгаа үүсгэж байгаа хар салхи байшин барилгын дээврийг хуулж, моддыг булга татаж байна. Эрх баригчид сургууль, төрийн байгууллагуудын ажлыг зогсоон цахилгаан гэрлийг хэсэг хэсгээр хязгаарлан тээврийн хөдөлгөөнийг зогсоосон байна.
Америкийн цаг уурын хувийн хэвшлийн Weather Underground компанийн мэргэжилтэн Жеффа Мастерс энэ хар салхи хамгийн их хөнөөлтэй байх болно гэжээ. Хар салхи хоёр хоноод Филиппиний нутгийн төв хэсэг, нийслэл Манилыг дайрах бол цаашдаа Өмнөд Хятадын тэнгисээр дамжин Хятад Вьетнамыг чиглэх юм байна.
Филиппиний эрх баригчид төвийн нутгийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлж 125 мянган иргэнийг аюулгүй газар руу нүүлгэжээ.
Ц.Хас
Эх сурвалж: www.assa.mn
URL: