Монголын компаниуд хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцов

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын гэргийн ивээл дор болдог “Хил хязгааргүй хайр” хүмүүнлэгийн худалдааны арга хэмжээ 11 дүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотын Чао-ян цэцэрлэгт хүрээлэнд болов.
Бээжин хот дахь ДТГ-ууд оролцдог уг арга хэмжээнд энэ удаа Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь,” “Эвсэг” компаниудыг тус ЭСЯ урьж оролцуулав. “Говь,” “Эвсэг” компаниуд бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний үеэр борлуулж, орлогынхоо тодорхой хувийг хүмүүнлэгийн үйлсэд зориулж хандивлав.
Энэхүү арга хэмжээнд манай улсын зүгээс идэвхтэй оролцсон нь Монгол, Хятадын ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, Монголын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, Монголын брэнд болох ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлахад чухал ач холбогдолтой болов.

URL:

Сэтгэгдэл бичих