Хүлэмжийн хийн 2013 оны тайланг нийтлэв

indexDESSDSDНҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн хурлын өмнөхөн буюу энэ сарын 5-нд НҮБ-ын Байгаль орчны газар ” Хүлэмжийн хийн ялгаруулалтын зөрүүний 2013 оны тайлан”-г Бээжин, Берлинд зэрэг нийтлэв. Тайланд тэмдэглэхдээ, өнөө дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2020 оны төсөөллөөс хэтэрсэн, тиймээс улс орнууд цаашид арга хэмжээ авч, ялангуяа хөдөө аж ахуйн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахыг чухалчлан үзэх ёстой гэжээ.

Тайланд тэмдэглэхдээ, хүлэмжийн хийг бууруулах зорилтын дагуу, 2020 онд дэлхийн хүлэмжийн хийн нийт ялгаруулалтыг 44 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээнд тогтоон барих ёстой. Гэвч 2010 оны байдлаар хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 50 тэрбум 100 сая тонныг даваад байна. Байдлыг тогтоон барихгүй бол 2020 он гэхэд нийт ялгаруулалтын хэмжээ нь 59 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээнд хүрнэ гэжээ.

\Урьхан\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих