Хуримын ёслолдоо зориулж өөрсдийнхөө толгойг тасдсан байдлаар “аймшгийн” бялуу хийжээ

HT_dave_nat_cake_nt_131105_16x9_992

    АНУ-ын Техас мужид амьдардаг хосууд өөрсдийнхөө толгой, нүүрийг дууриалган хийсэн бялууг хуримын ширээн дээрээ тавьжээ. Энэхүү бялууг сүйт бүсгүй болох 28 настай Натали Саидсерф хийжээ. Тэрээр өөрөө төрөл бүрийн бялуу хийдэг уран бүтээлч юм байна. Сүйт залуу Дэвид Сайдсерф нь аймшгийн кинонд дуртай бас тэдний хурим халловены баярын ойролцоо болсон учраас ийм ер бусын санаа бодож олжээ. Бялууг хийхийн тулд 40 цаг зарцуулсан бөгөөд ванилинтай цөцгийн тосыг ашиглан өөр өөр өнгө гаргаж авч, нүүр царайг нь харуулсан байна. Энэ нь үхтэлээ хамт байна гэсэн санааг илэрхийлж буй юм. “Хүн бүр энэ бялууг хараад балмагдсан шүү” хэмээн Натали ярьжээ.

bd9a1d97-748f-4f06-aae8-b5652ec21c4b_HT_dave_nat_nt_131105_16x9_608

URL:

Сэтгэгдэл бичих