18 хүүхдийг хууль бусаар хил дамнуулжээ
Монгол Улсын харьяат насанд хүрээгүй иргэдийг Сингапур улсад тоглолтод оруулах нэрийдлээр хил давуулсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газраас таслан зогсоосон байна.
Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйл, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын /Палермогийн Протокол/ гуравдугаар зүйлд заасан хүнийг хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр уг үйлдлийг таслан зогсоосон байна.
Шалгалтаар 2009 оноос хойш давхардсан тоогоор нийт 18 хүүхдийг хилээр гаргасан нь тогтоогджээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Х.Жаргал
URL: