“Төгсөлгүй эхлэл” үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа…
Монголын дууны урлагт нэгэн шинэ хуудас нээж, поп опера урсгалаар уран бүтээл туурвиад дөрвөн жилийг үдсэн “Увертюра” хамтлаг өнгөрсөн аравдугаар сард анхны тоглолтоо толилуулсан билээ.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн “Төгсгөлгүй эхлэл” тоглолт энэ сарын 20-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа эгшиглэхээр болжээ.
“UB palace”-ийн концертын их танхимын тайзнаа болох уг тоглолт үзэгчдийн хүсэлтээр тоглогдож буй тул тасалбарын хувьд хямд байх гэнэ.
URL: