БНАСАУ-ын тэнгисийн цэрэг байлдааны үүрэг гүйцэтгэх явцдаа эндэв
БНАСАУ-ын “Нодон Синмун сонин “-ны мэдээлснээр, БНАСАУ-ын ардын армийн тэнгисийн цэргийн 790-р ангийн хэсэг офицер дайчид 10-р сарын дунд арав хоногт байлдааны үүрэг гүйцэтгэж байгаад нас нөгчсөн байна. БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун саяхан үрэгдсэн баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлж эмгэнэл илэрхийлжээ.
Мэдээнд тэмдэглэснээр, 10-р сарын дунд арав хоногт БНАСАУ-ын ардын армийн тэнгисийн цэргийн 790-р ангийн 233-р онгоцны багийн командлагч болон офицер дайчид байлдааны үүрэг гүйцэтгэх явцдаа эндсэн байна. Ким Чен Ун мэдээг хүлээн авсны дараа, үрэгдсэн баатруудын цогцсыг олж, арын ажлыг сайтар хийхийг шаардсан байна. Мэдээнд тус хөлөг онгоц ямар үүрэг гүйцэтгэж асан болон хичнээн хүн эндсэн талаар тодорхой дурдсангүй.
\Р\ CHINA RAdio
URL: