Монголын сэтгүүлчид хүн муулахаас өөр юм хийж чадахаа больжээ

Сэтгүүлчид бүгдийг харлуулж, үнэнийг гуйвуулдаг хар пиарчид болон хувирчээ. Зарим нь бүүр төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа юм шиг харагдаж байна. Өнгөрсөн хоногуудад Н.Номтойбаяр болон Мунзуй хэмээх Нямдорж хоёрын хоорон дахь асуудлыг дэндүү дээгүүр дэвэргэж, хоосон сенсаацалсан. Энэ хэргийн үнэнийг олохын төлөө биш ерөөсөө л хэн хэгнийх нь талд ороод л буудчихсан. Одоо яасан араас нь сураг ажиг тавьж байгаа сэтгүүлчид ч алга. Яагаад гэвэл тухайн үедээ баахан сенсаацалж, мэдээ бэлдэж, сонины нүүр дээр бичих юмтай болсон.

Энэ бүхний цаана бодлого зорилго байгаа нь тодорхой. Мөн ХСҮТ-ийн эмч нарын асуудлыг бас хоосон дэвэргэсэн. Өмнө нь ч бас МИАТ-ын хэрэг, Хадгаламж банкны хэргийг ч мөн адил дэвэргэсэн. Хоосон дэвэргэж, худал сенсаацалж ард түмэн үнэнийг мэдэх боломжгүй болтол нь хар манан татуулдаг. Мэдээж нөгөө муучлуулаад байсан гэмт хэрэгтнүүд нь гэмгүй болоод л тардаг. Монголын сэтгүүл зүй өнөөдөр социализмын үеэсээ илүү дампуурчээ.

Монголын сэтгүүлч сэтгүүлчийнхээ ажлын хийхээ больж зөвхөн хүн муулах, хар пиар хийхээс өөр чадах зүйлгүй больжээ. Юун нөгөө дөрөв дэх засаглал. Хаана ч байхгүй чөлөөт сэтгүүл зүй. Энэ бол зөвхөн үлгэр домог болжээ. Зуун ямаанд жаран ухна гэгчээр жижигхэн монголд дэндүү их хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Энэ бол байж болохгүй их тоо. Мөн Монголын бүх телевизүүд хоёр намын захиалгаар мэдээллийн, хар пиарын дайн хийж байна. Хэн сайн харлуулсан нь бараг л ялж байх шиг. Энэ бүхнээс ард түмэн үнэнийг мэдэж чадах ч үгүй. Энэ бүхэн хэнд ашигтай байх вэ?

Сэтгүүлчид ажлаа хэзээ хийж эхлэх вэ? Хэн нэгний захиалгаар хэн нэгнийг муучлахаа зогсоогоод, үнэнийг олохын төлөө баримттай ажилладаг сэтгүүл зүй хэзээ төлөвших вэ сэтгүүлчидээ.

Цаг төр


URL:

Сэтгэгдэл бичих