“Их харанга” ХХК Монгол Улсын цахим мэдээллийн нэгдсэн сан, түүнийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хийлээ. Тус компанийнхан Монголд анх удаа нэгдсэн мэдээллийн сантай TOUCH TV-г томоохон худалдааны төвүүд болон иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг газруудад байрлуулжээ. Touchcgreen Мэдээллийн нэгдсэн сангаас та бүхэн хүссэн зар сурталчилгаа болон ажлын зараа харах, үзэх боломжтой.
Тухайн нэгдсэн мэдээллийн сангийн мэдээллүүд хөрвөгч хэлбэрээр байрлах бөгөөд өөрийн сонгосон реклам мэдээллийн дүрсэнд хуруугаа хүрмэгц уг дүрс задарч 5-10 ширхэг болох бөгөөд хүссэн мэдээллээ томруулж, багасгах, ухраах, урагшлуулах зэргээр үзэх бүрэн бололцоотой юм.
Нэгдсэн мэдээллийн санд Logo3s.mn, Reclam6s.mn, Mobile web, Application, Реклам мэдээллийн сан, Media сурталчилгаа гэсэн зургаан багц үйлчилгээг нэгдсэн мэдээллийн сан гэж нэрлэж байгаа юм. Хүмүүс эндээс хэрэгцээтэй мэдээллээ үнэ төлбөргүйгээр авах боломжтой. Хаа ч яваа газраасаа хэрэгтэй мэдээллээ авах бололцоогоор иргэдийг бүрэн хангах зорилготой аж.
Монгол хэл дээр бүх мэдээлэл байршсан болохоор ямар ч насны хүн ашиглаж болно. Мөн гадаадын иргэд ч орж боломжтой. Тухайлбал, Logo3s.mn сайт руу нэвтрэхэд Хятад, Англи хэлтэй тэдний өмнө Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын талаарх мэдээллийг авах юм.
”Хүн болгон ухаалаг утас хэрэглэдэг болсон энэ цаг үед бид гараас гарт цаг алдалгүй өөртөө хэрэгтэй мэдээллээ авах боломжоор хангаж өндөр ач холбогдолтой байгаа юм. Ард иргэд төвлөрсөн үйлчилгээг хүлээдэг. Үүнийг л иргэдэд ойр байгаа интернэт орчинг ашиглан хүргэж буйгаараа давуу тал юм. Монгол хэл дээр болохоор ямар насны хүн ашиглаж болно. Мөн гадаадын иргэд ч орж боломжтой. Тухайлбал, Logo3s.mn сайт руу нэвтрэхэд Хятад, Англи хэлтэй тэдний өмнө Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын талаарх мэдээллийг авч болно” гэдгийг Их харанга компанийн захирал Я.Энхтайван онцолсон юм. “Их харанга” компанийн Маркетингийн албаны дарга н.Золбаяр “Манай мэдээллийн нэгдсэн сангийн шилдэг 26 байршилд байрлуулсан.Манай мэдээллийн нэгдсэн санг шилдэг 26 байршилд байршуулсан байгаа. Цаашдаа нийт 60 байршилд байрлуулах болно. одоогийн байдлаар Номингийн найман салбар, Макс сүлжээ дэлгүүрийн таван салбарт, Сансар болон Баянзүрх худалдааны төв, Гялс эмнэлэг, Сандэй худалдааны төвд Touch TV бий. Ер нь хүн их үйлчүүлдэг газруудаар байрлуулсан. Хүн хэрэгтэй мэдээллээ хаанаас авах вэ гэж хайхгүйгээр тухайн байршсан газарт ороход манай хоёр TOUCH TV-ээс авах боломжтой. Бид иргэдэд ойр байлгах үүднээс төрийн байгууллагын байранд байрлуулах талаар албаны хүмүүстэй ярилцаж байна. Одоогийн байдлаар засгийн газрын 11-р байр, Багшийн хөгжлийн ордон, БСШУЯ-ны байранд байрлуулсан байгаа. Төрийн байгууллагуудаар хүмүүс ихээр үйлчлүүлдэг болохоор хөл ихтэй газар байрлуулвал хүнд хүртээмж өндөртэй гэсэн үүнднээс төрийн байгууллагуудтай Touch Tv-ээ байрлуулья гэсэн албан бичгийг явуулсан” гэлээ. Logos3s.mn сайт нь логог үйл ажиллагааны чиглэлээр ангилсан байдаг тул хэрэглэхэд маш хялбар. Тухайлбал, цэснээс барилга гэж сонголт хийхэд барилгын бүх компаниудын лого гарч ирнэ. Логонд хүрэхэд компанийн нэр, дахин дарахад уг компанийн вэб сайт нээгдэнэ. Logos3s.mn сайт нь Монгол, Англи, Хятад гэсэн гурван хэлтэй мөн бизнес мэдээнээс та жижиг дунд үйлдвэрлэлийн /тоног төхөөрөмжийг сонгох ба дэлхийн брэнд бүтэзгдэхүүн үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоон хамтран ажиллах боломжтой. Мөн Монголчуудын сонирхдог гадаадын вэб сайтуудыг байрлуулсан тул гадаад ертөнцөд аялаж хүссэн сонголтоо хийх өндөр боломжтой боллоо.Reclam.6s.mn сайт нь бизнес худалдаа үйлчилгээний зориулалтгай вэб сайт, мобайл вэб үйлчилгээ хосолсоноороо хосгүй давуу талтай. Reclam.6s.mn сайтын сурталчилгааны талбар нь гар угсанд зориулагдсан хосолсон загвартай тул хайлт хийхэд маш хялбар энгийн бүгэцтэй. Та бүхэн Reclam.6s.mn сайтад зар сурталчилгаагаа байрлуулснаар, зуу зуун дэлгүүрийг нээсэнтэй адилхан ач холбогдолтой юм. Мөн өөрийн сонирхсон бараа бүтээгдэхүүнийг олон дэлгүүрээс хайж цаг алдалгүйгээр мобайль вэбээс олох боломжтой таны найдвартай туслагч юм. Түүнчлэн Reclam.6s.mn сайт таны цаг хугацаа ашиг,орлогыг нэмэгдүүлэхэд байнга туслах болно. Х.Даваа
Эх сурвалж: dorgio.mn
URL: