Николас Кейж Батаарын найзыг буцаан өгнө

2012 оны тавдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо Монголын говь цөлөөс олдсон үлэг гүрвэлийн яс хууль бусаар дуудлага худалдаанд орох гэж байсан нь илэрсэн билээ.
Харин манайх Ерөнхийлөгчөө хүртлээ шуурхай ажилласны үр дүнд 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг энэ жил эх орондоо эргүүлэн авчирч чадсан.
Америкийн наймаачин Эрик Прокопи гэгч Монголоос олон жилийн туршид үлэг гүрвэлийн яс хулгайгаар хил давуулан гаргасан нь баригдаж, шүүхээс 17 жилийн ял сонсоод буй. Түүний хулгайлсан Батаарын араас 20 гаруй тооны динозаврын олдворууд Монголдоо ирнэ гэсэн мэдээлэл байгаа.
Тэгвэл удахгүй ирэх Батаарын “найз”-уудын нэг нь Холливудын од жүжигчин Николас Кейжийн өргөөнд хадгалагдаж байгаа аж. Николас Кейжийн 2007 онд Калифорни мужийн дуудлага худалдаанаас 276 мянган доллараар худалдаж авсан үлэг гүрвэлийн гавлын ясыг хууль бусаар орж ирсэн эд байж магадгүй хэмээн Америкийн мөрдөн байцаах албаныхан шалгаж эхлээд байна.
Кейж тэрхүү дуудлага худалдаан дээр жүжигчин Леанардо ди Каприотой өрсөлдөн, илүү мөнгө хаяснаар үнэт олдворыг өөрийн болгожээ.
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин

URL:

Сэтгэгдэл бичих