Асадын огцрох нь туунд баталгаа егехгуйгээр боломжгүй юм гэж Медведев үзэж байна

Асадын огцрох нь туунд баталгаа егехгуйгээр боломжгүй юм гэж Медведев үзэж байна

Фото: РИА Новости

Сирийн ерөнхийлөгч Башар Асад, түүний эх орны ирээдүй шалтгаалах болон өөрийн хувь заяаны тодорхой дүр зураг, баталгааг авахгүйгээр засгийн эрхнээс татгалзахгүй болохыг «Ройтер» агентлагийн сурвалжлагад ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад, түүний эх орны ирээдүй шалтгаалах болон өөрийн хувь заяаны тодорхой дүр зураг, баталгааг авахгүйгээр засгийн эрхнээс татгалзахгүй болохыг «Ройтер» агентлагийн сурвалжлагад ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ. ОХУ-ын ерөнхий сайд, ерөнхийлөгч Асадаас сирийн хямралыг зохицуулах хэлэлцээрээс хөндийрэхийг шаардах нь боломжгүй болохыг мөн онцолсон байна.

Сирийн зохицуулалт – «энэ бол бэрхшээлтэй үйл явц бөгөөд бүгд, тэр тусмаа сөрөг хүчний удирдагчид, мэдээж хэрэг Сирийн засгийн газар ч гэсэн харилцан буулт хийх шаардлагатай» гэдгийг Оросын ерөнхий сайд онцлон дурьджээ. Сирийн асуудлаарх хэлэлцээрийн бэлтгэл ажил муугүй явагдаж байгаа боловч зөрчилдөөний талд нөлөө үзүүлэх хэрэгтэйг оросын ерөнхий сайд британий агентлагийн сурвалжлагад тэмдэглэсэн юм.

Одоо хамгийн гол нь Сири дэх бүх бүлэг, хүрээлэнгүүдийн нөлөөллийг хэлэлцээрийн ширээнд суулгах явдал гэж Медведев үзэж байна. Дмитрий Медведев «Женев-2» -ыг оны эцэс гэхэд зарлан хуралдуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих