Туулын хөвөөнөөс 12 хүний чандар, их хэмжээний хуурамч юань, доллар олдлоо
Хятад иргэд Монголд төрсөн нутагтаа байгаагаас илүү эрх дураараа амьдарч байна.
Түүний баталгаа нь Туулын хөвөөнөөс олдсон хятад иргэдийн чандар, их хэмжээний хуурамч юань, доллар. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Туулын бургасыг цэвэрлэж явсан “Тунгаа” Төрийн бус байгууллагынхан Туулын хөвөөнд 12 хүний чандар, их хэмжээний хуурамч юань, доллар байхыг олжээ.
Тэд энэ асуудлыг цагдаагийнханд мэдээлсэн байна. Хятад үсэгтэй бааранд хийсэн чандаруудыг цагдаа нар шалгаж байгаа ч хэзээ хаана нас барсан иргэдийг яаж чандарлаж, Туул голын эрэгт оршуулсан нь өнөө хэр тодорхойгүй байна.
Монголд чандарлах газар олон биш. Тэгээд ч маш нарийн хараа хяналтын дор чандарлаж, нас барагсдын талаархи эмнэлэг, цагдаагийн магадлагаа авчирахыг заавал шаарддаг. Тэгвэл энэ олон хятад иргэдийг яаж чандарлав гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Тэр ч бүү хэл бүртгэлгүй, хараа хяналтгүй цагаач хятадуудыг чандарладаг нууц газар ч бий болсон байхыг үгүйсгэх хүн алга.
www.shudarga.mn
URL: