“Winsway” нүүрс зөөх конвейроо хил дээр зоожээ
Нөгөөтэйгүүр нүүрсэн дунд алт гаргах боломжгүй. Алтыг зэс зэргийн дунд л гаргадаг гэж бодож байна” гэсэн хариултыг өгсөн. Энэхүү харилцан яриа хэдэн жилийн өмнө Монгол Улсын дархан хилийн бүрэн бүтэн байдлыг эвдэн сүйтгэж “Winsway” компанийн туузан дамжуулагч ажиллаад эхэлсэн байна гэсэн хардлагыг төрүүлсэн юм. Энэ талаар Уул уурхайн яамнаас тодруулахад “Тийм асуудал огтхон ч байхгүй. Туузан дамжуулагч бүхий байгууламж дутуу баригдсан учир ашиг-лах боломжгүй” хэмээн мэдэгдэж байна. Гэсэн ч сэрэмжлүүлэг болгож энэ талаарх зарим асуудлыг төрийн түшээдэд сануулахаар шийдсэн юм.
Нүүрс тээвэрлэх 50 километр туузан дамжуулагч бүхий байгууламжийг одоогоос дөрвөн жилийн өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэнгийн боомт дээр Хятадын “Winsway” компани барьж эхэлсэн. Туузан дамжуулагч гэдэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайл-барлаж буйгаар томоохон цахилгаан станц, нүүрсний уурхайнууд дотооддоо ашигладаг конвейр бүхий байгууламж юм байна. Гэхдээ Хятадын “Winsway” компанийн барьсан туузан дамжуулагч нь үйлдвэрт хэрэглэдэг туузан дамжуулагчийн хүчин чадлыг хэдэн зуу дахин нэмэгдүүлсэн томоохон байгууламж юм. Энэхүү байгууламжийг барихын тулд Хятадын “Winsway” компани 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж, байгууламжийнхаа 90 орчим хувийг барьж, бэлэн болгоод байгаа аж. Үүгээр зогсохгүй Шивээхүрэнгийн боомттой хил залгаа Хятадын Сэхэ боомтод туузан дамжуулагчаас нүүрс хүлээж авах хэсгийг хэдийнэ бэлэн болгосон гэнэ. Дээрх туузан дамжуулагч бүхий байгууламжаар Нарийнсухайтын уурхайнуудаас урагшаа нүүрс гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
“Winsway” компани нь уул уурхайн салбарт сүүлийн хэдэн жил хүч түрэн орж ирж байгаа бөгөөд Монгол Улсын тэр дундаа говийн болон зүүн аймгуудын нутагт нөлөөллөө тогтоочихсон гэхэд болно. Монгол Улсад анх нүүрсний тээвэрлэлтээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж байсан “Winsway” компани өнөөдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн долоо орчим хувийг тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэг аж. Шивээхүрэн, Гашуун сухайтын боомтод ложистикээ ийнхүү бэлтгэснээс гадна Дорноговь, Дорнод, Сүхбаатарын хилийн боомтыг ашиглалтад орохыг амдаж, ложистикоо бэлтгэчихсэн байгаа аж. Хэдийгээр холбогдох байгууллагууд нь “Winsway” компанийн дутуу барьсан туузан дамжуулагч бүхий байгууламжаар “тээвэрлэлт хийх боломжгүй” гэж мэдэгдэж байгаа ч хүлээж авах боомт дээрх байгууламж нь бэлэн болсон. Дутуу баригдсан гээд байгаа Шивээхүрэнгийн боомт дээрх туузан дамжуулагч нь бараг л бүрэн баригдсан гэх зэрэг хардлагаас үзэхэд хуулиар зөвшөөрөөгүй дээрх байгууламжаар тээвэрлэлт хийж, Монголын нүүрсийг хяналтгүйгээр зөөж байх вий гэсэн хар өөрийн эрхгүй төрж байгаа юм. Монгол Улсын дархан хилийн цэг дээр нэгэн компанийн эрх ашгийг харгалзан үзсэний үндсэн дээр байгууламж барих зөвшөөрлийг олгож, тэрхүү байгууламжийг нь хуулиар хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож байсан төрийн түшээдтэй гэдгээ санахад илүүдэхгүй биз. УИХ-ын нэр нөлөө бүхий гишүүнээс эхлээд төрийн сайд нь хүртэл Хилийн боомтын талаар төрөөс баримтлах бодлого гэгчийг санаачлан боловсруулж, төрийн бодлогын хэмжээнд “Winsway” компанийн сурталчилгааг хийж явсныг түүх гэрчилнэ.
Нөгөөтэйгүүр, энэхүү зөвшөөрлийг хэн, хэзээ олгосон нь одоо сонин биш. Харин нэгэн компанийн эрх ашгийг харгалзан үзэж, Үндэсний аюулгүй байдалдаа заналхийлүүлсэн байдлыг үргэлжлүүлж, айдас хүйдэс дунд амьдарсаар байх уу гэдгийг засгийн эрх барьж байгаа Ардчилсан намынхнаас асуумаар байна. Хууль бус эхлэл хууль бус үйлдлийг л төрүүлдэг.
Р.Сарангоо
Эх сурвалж: ipost.mn
URL: