Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбатын дүү Д.Баярт хүчээр шингэн ”хор” уулгажээ

Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбатын дүү Д.Баярт хүчээр шингэн ”хор” уулгажээ

Хүн хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж Лондонд Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурц шалгагдаж байгаа. Өнгөрсөн 2003 онд Францаас хулгайлагдан ирсэн Д.Энхбатын төрсөн дүү Д.Баярын амь насанд халдах гэсэн ноцтой явдал гарлаа. Д.Баярыг гэрийнх нь орцны үүдэнд хэдэн залуус зодож ам руу үл мэдэгдэх шингэн зүйл хүчээр уулгасан байна. Шингэн зүйл уусны даруйд ухаан санаа нь балартаж ухаангүй олон хоножээ. Одоо түүний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Түүнийг ХБНГУ-ын Элчинд цаг авч бичиг баримт танилцуулах байсан өдрийн өмнөх өдөр нь халдсан гэх мэдээлэл ирлээ. Талийгаач Д.Энхбатыг Б.Хурц тэргүүтэй тагнуулын ажилтнууд Францаас анх баривчилж авчрахдаа хүчээр аманд нь шингэн зүйл уулгасан тухай мэдээлэл байдаг. Тэгвэл одоо талийгаачийн төрсөн дүү Д.Баярт халдаж бас шингэн зүйл буюу “хор” уулгасан явдал нийгэмд шуугиан тарих нь ээ.

http://www.ireport.mn/read/714.shtml


URL: