МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат боллоо

МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Үнэн сонины эрхлэгч Ж.Мөнхбат сонгогдлоо.

МАН-ын Бага хурлын гишүүд намын Ерөнхий нарийн бичгийн даргад 55 хувийн саналаар Ж.Мөнхбатыг сонголоо. Ж.Мөнхбат хамгийн олон буюу 148 хүний санал авсан бол Ж.Сүхбаатар 113 хүний санал авсан байна. Харин заалнаас нэр дэвшсэн Б.Энхмандахын хувьд 6 төлөөлөгчийн санал авлаа.

Жамъян овогтой Мөнхбатын товч намтар\танилцуулга:

1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн.
33 настай, морь жилтэй. Батцэнгэл сумын уугуул.
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын 8 жилийн2-р дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны 6 сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна.

2012 онд Архангай аймагт Монгол Ардын Намаас УИХ-ын 1-р тойрогт нэр дэвшигч

www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих