Ж.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Ж.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвараас чөлөөлсөн, бултуулсан, авлига авсан гэсэн зүйл ангиар буруутган шалгаж байсан юм.

Хэргийг АТГ-аас Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлж, Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан.

Харин прокурорын газраас хэргийг хянаж, Ж.Батбаярын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийг сануулахад, Үндэсний татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаярыг НӨАТ-аас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах албатай хамтран шалгаж эхэлсэн билээ.

Х.Жаргал


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 16 May 2018

Хэрэг хийх хүн биш,оюунбаатар хуссан шүү

Сэтгэгдэл бичих