С.Билэгтийг шалгаж эхэлжээ
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид залилуулсан гэж мэдэгдээд байгаа “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Түүнд бусдын эд хөрөнгийг хувьдаа завшсан /Г.Буяндоржийн/, бусдыг гүтгэсэн хэргүүдэд сэжиглэн ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололтой.
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтийн гомдлоор бусдыг залилан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй, мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх үндэслэлээр Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж, саатуулаад байгаа. Харин Г.Буяндоржийн өмгөөлөгч болон ар гэрийн зүгээс “Г.Буяндорж С.Билэгт гэж хүнд залилуулаад бүх хөрөнгөө алдсан. Тиймээс хохирогч” гэж мэдээлсэн. Үүнийг ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нотолж “Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн” гэх тайлбар өгсөн билээ.
URL: