Сахиусан тэнгэр хөл дээрээ бослоо

miss5“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. ГССҮТ-д хүргэж өгсөн хүмүүс өвчний түүхийг нь “Амиа хорлох гэж үсэрсэн” хэмээн нээлгэсэн байдаг бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суусан модель бүсгүй мөнгө төгрөгнөөс илүүтэй олонд муугаар хүрсэн нэрээ цэвэрлэхийг хүсдэг гэсэн.

“Хөл дээрээ босох найдваргүй” гэсэн эмч нарын үгэнд гутарч хэвтэхийн оронд тэр хүсэл мөрөөдлөөрөө дахин жигүүрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болсон нэгэн. Түүгээр ч зогсохгүй, загварын тайзан дээрээ дахин гарах мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ.

Тэрээр өвдсөн хэмээн хэвтэхийг хүссэнгүй өөрийнхөө сэтгэлийн хүч эр зоригоор ялан дийлж  хөл дээрээ босдог болсон төдийгүй өвдсөн хүмүүст туслахын сацуу бяцхан хүүхэддээ ч анхаарал халамжаа тавьдаг сахиусан тэнгэр гэлтэй.miss6miss3miss2


URL:

Сэтгэгдэл бичих