АНУ нэг сарын дотор 60 сая утасны яриаг чагнажээ

10-30-10АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) нэг сарын дотор Испани дахь 60 сая утасны яриаг чагнасан тухай “El Mundo” сонин мэдээлэв.

NSA-ийн экс ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц материал дотор энэ мэдээлэл байгаа аж. Сноудений задруулсан нууц материалыг анх “Guardian” сонинд нийтэлж байсан сэтгүүлч Гленн Гринвалд мөн дээрх мэдээллийг нийтэлсэн байна.

АНУ-ын тагнуу­лын албад Испани, Францад олон сая утасны яриаг чагнасан нь ил болсноор Вашингтон хүнд байдалд оржээ. NSA Германы лидер Ангела Меркелийн гар утсыг бараг арван жилийн турш чагнаж байсан, Ерөнхийлөгч Б.Обама үүнийг мэдээгүй байсан гэх мэтээр тагнуулын дуулиан үргэлжилсээр байна.

 

Н.МӨНХЖИН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих