О.Чулуунбат: Одоо хэр нь Ц.Нямдорж буруу ойлголттой явдаг юм байна

О.Чулуунбат: Одоо хэр нь Ц.Нямдорж буруу ойлголттой явдаг юм байна

“Алтан, Дорнод, Монгол” компанийн захирал С.В.Паушокийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай холбоотой.

Улмаар О.Чулуунбатыг С.В.Паушокийн гар хөл болж байгаа гэсэн мэдээллийн дагуу түүнтэй холбогдож, таван үг солилоо.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж таныг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушокийн эрхшээлд ажиллаж байгаа гэж мэдэгдсэн. Одоо хэр нь та холбоотой байдаг хэрэг үү?
-Бүү мэд ээ. Баримтгүй, шалтгаангүй, бодлогогүй мэдэгдэлд ямар ч тайлбар өгөх билээ дээ. Одоо хэр нь Ц.Нямдорж буруу ойлголттой явдаг юм байна. Би Монголоос гарснаас нь хойш огт холбоо бариагүй.

-Таныг С.В.Паушокийг хаацайлж, татвараас чөлөөлөх бүх боломжийг олгосон гэсэн. Тус компани Монголбанкинд хэдий хэр алт тушаасан байдаг вэ?

-С.В.Паушок бүх алтаа тушаасан. Би С.В.Паушокийн олборлосон 2.8 тонн алтыг нь Монголбанкинд хадгаламжинд авсан шүү дээ.

-С.В.Паушок манай улсад татвар төлсөн үү?

-Манай улс С.В Паушокоос бүх татвараа авсан.

Б.Пүрэвжав


URL:

Сэтгэгдэл бичих