Ираны цөмийн асуудлаар үргэлжлэн хэлэлцэж байна
ОУАЭХА болон Иран улс Ираны цөмийн асуудлаарх 12 дахь хэлэлцээрийг Австрийн нийслэл Венад 28-ний үдээс хойш хийлээ. Хэлэлцээр үр дүнд хүрч чадаагүй тул 29-ний 10 цагт үргэлжлүүлэхээр болсон байна.
Хэлэлцээрийн өмнөхөн буюу 28-нд ОУАЭХА-гийн захирал Юкия Амано Вена дэх төв байрандаа Ираны ГХЯ-ны орлогч сайд, цөмийн хэлэлцээрийн төлөөлөгч Аббас Арачитай уулзсан юм. Уулзалтаар ОУАЭХА болон Ираны дээд албан тушаалтнууд дараагийн хэлэлцээрийн талаар урьдчилан “зөвшилцсөн” нь, улс орнуудын анхаарлыг ихээр татаж байна. Аббас Арачи хэлэхдээ, Иран ОУАЭХА-т хэлэлцээрийг урагшлуулах шинэ санаачлага гаргасан юм, шинэ хэлэлцээр эерэг үр дүнд хүрэхэд итгэлтэй байгаа бөгөөд “одоо хоёр тал шинэ байдлаар хамтран ажиллаж асуудлыг зохицуулах цаг боллоо” гэжээ. Иран улс амлалтаа биелүүлж, цөмийн асуудлаарх хэлэлцээр бодит үр дүнд хүрэхийг хүсэж байна гэж Юкия Амано хэлжээ.
\Н. Пүрэвжав орчуулав\ CHINA MEDEE
URL: