Шинэ элчин ирэх сард ажилдаа орно

Шинэ элчин ирэх сард ажилдаа орно

ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойлейнко нутаг буцаж түүний оронд Азизов Искандер Кубарович ирэх сарын 9-нд ажлаа хүлээн авахаар зэхэж байгаа гэнэ.

Эдүгээ 57 настай энэ эрхэм Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж ОХУ-ын Гадаад харилцааны яамны Азийн нэгдүгээр газрын орлогч даргаар ажиллаж байсан аж.

Тэрбээр сүүлийн жилүүдэд ОХУ, Монголын Засгийн газар хоорондын комиссын гишүүнээр ажиллаж байсан аж.

Тэрбээр хятад хэлтэй, улс төр, бизнесийн хүрээнд монгол танил олонтой гэдгээрээ нэлээд онцлог байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих