Хөрөнгө оруулагчийн хэзээ ч мартах ёсгүй 3 зүйл

1b7c9cd648dad63306dfb20054ead6af028d563f

Нэг. Арван хүний ес нь чин сэтгэлээсээ хичээдэггүй

Уолл Стрийт бол АНУ-ын хамгийн IQ өндөртэй оюутнуудыг соронзон мэт татаж байдаг цөөн газрын нэг юм. Тэдний хамгийн эхний хүсэл юу байдгийг мэдэх үү? Тэдний нэг байсны хувьд хэлэхэд эдийн засгийн онолыг хамгийн үр өгөөжтэй байх шийдлийг олж дэлхийн эдийн засгийг улам хөгжүүлж амьдралыг улам сайхан болгох явдал байдаг юм.
Хамгийн эхний хүсэл нь ийм байх тохиолдол улам цөөрсөөр байгаа. Одоо тэдний ихэнх нь хамгийн түрүүнд хурдан баяжиж ямар нэг нийгмийн бүлэг харьяалагдахыг хүсэх явдал юм. Гэвч дараагийн Уоррен Баффет болох арга зам тийм ч дардан биш байгааг түүх харуулсаар байна. Учир нь тэд баяжих тухай мөрөөдөж шуналдаа хөтлөгдөхөөс биш чин сэтгэлээсээ хийхгүй байгаа юм. Ганц тэд ч биш санхүүгийн харгис ертөнцөд орж байгаа хэн нэгэн түргэн баяжих хүсэлдээ автан мухар сохроор дайран орж дампуурсаар. Үнэндээ асар хурдан баяжих магадгүй цорын ганц зам байж санхүүгийн ертөнц бол удаан хугацаанд тэрбумтан болох арга зам билээ. Тиймээс удаан хугацаанд төлөвлөгөөтэй чин сэтгэлээсээ ажиллавал хэнд үр ашгаа өгөх юм
Хоёр. Ирээдүйг таамаглах гэж оролдох.
Арван жилийн өмнө:
Грек асар хүчирхэг байлаа-одоо дампуурах гэж байна
Оросыг дампуурна гэж байв-одоо хүчирхэг гүрэн болсон
Газрын тосыг баррель нь 13 ам.доллар болно гэв-одоо 100 хүрээд авсан
AOL интернэт ертөнцөд ноёрхоно-тэр бараг сураггүй болсон
АНУ өрөө 2009 онд төлж дуусгана-өр нь дээд амжилтаа эвдээд улам өссөөр
Apple бол хамгийн наргиантай компани, амжилт олохгүй- хамгийн том компани болсон
General Motors   бүх цаг үеийн дэд амжилтаа эвдэнэ-том ухралт хийсэн
Марк Зукерберг дунд сургуульд байв-хэн ч түүний юу хийхийг таагаагүй
Фортуне сэтгүүл Энрон бол АНУ-ын хамгийн шилдэг нь-дампуурсан
Дэлхийн шилдэг эдийн засагчид, шинжээчдийн таамгийг та харлаа. Гэтэл зарим трейдэрүүд тэднээс агуу таамгийг дэвшүүлж түүнийгээ батлах улайран санхүүгээрээ, өөр олон зүйлээрээ хохирдог нь гайхалтай үзэгдлийн нэг юм. Үүнийг тусад нийгмийн сэтгэцийн эмгэг болгож судлах хэрэгтэй  юм.
Гурав.  Хөрөнгө оруулахаас илүү хадгалж сурах
Хөрөнгө оруулалт хийх нь баяжих хамгийн шилдэг аргын нэг боловч амьдрал дээр нийт мөнгөн дүнгээр нь аваад үзэх зүгээр хадгалах нь хамгийн их баялаг бүтээж өгдөг байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулсан мөнгөний ихэнх нь дампуурч алга болдог бол хадгаламж байж л байдаг учраас буурь зааж үлдсэн хэрэг аж. Гэхдээ жинхэнэ мэргэжлийн шилдэг хөрөнгө оруулагчид “Банкид хадгалах нь хөрөнгө оруулалтын хамгийн арга ядсан хэлбэр” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл үнэндээ тэд өөрсдөө хадгаламж хуримтлал бий болгосоор ирсэн байх жишээтэй. Тэд ямар ч хүнд үедээ хадгаламжаа нэмэгдүүлсээр ирсэн гайхам тэвчээртэй. Магадгүй энэ л тэдний баяжих суурь нь болдог байх. Цэргийн онолд дайнд ялахын үндэс нь найдвартай ар тал гэдэг шүү дээ.

Дөрөв. Эдийн засгийн мэдээ

24 цагийн мэдээний суваг, 24 цагаар төлөвлөгдсөн эдийн засгийн мэдээг бид байнга үзэж харж байдаг. Том шинжээчид  мэдээ хэрхэн гарах талаар таамаг дэвшүүлж түүнийг шууд ярилцлагаар батлах гэж оролдоно. Үнэндээ хэзээ ч том хөдөлгөөн үзүүлж байгаагүй дотоодын эрчим хүчний салбарт таамаглаагүй өсөлт гарч Доу-Жонесийн индекс санаанд багтамгүйгээр унана. Ингээд BREAKING NEWS буюу Онц Яаралтай Мэдээ болж байгаа юм даа. Та ажигласан байх. Мэдээ гарахаас өмнө ханш хөдөлж эхлэх тохиолдол бишгүй байдаг. Эсвэл аль нэг мэдээг гарахаас өмнө хэн нэгэн түрүүлж зарлах тохиолдол бий. Саяхан гэхэд GOOGLE компанийн тайлан долоон цагийн өмнө зарлагдаж зах зээлд зах зээлийн бус хөдөлгөөн үүсгэж байлаа. Арилжаачид өдөр тутмын эдийн засгийн мэдээнд ач холбогдол өгдөг эсвэл огт хайхардаггүй гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Эдийн засгийн мэдээний талаарх тойм бичдэг Дерек Томпсон “Би сүүлийн хоёр жилийн дотор хэдэн зуун нийтлэл бичлээ. Энэ бүхнийг эргээд харахад ганц л өгүүлбэрт багтааж болохоор байжээ. Бүх зүйлс аажмаар сайжирч байна гээд хэлэхэд л хангалттай байжээ” гэсэн байдаг. Эндээс шинэ трейдэрүүд ойлгож авах ёстой зүйл бол эдийн засгийн мэдээ гэдэг хэн нэгний бас нэг тоглоом байдаг юм. Хамт тоглох, тоглогдох гэсэн хоёр сонголт л танд үлдэж байна. Хамт тоглож чадсан хэн нэг трейдэр ашигтай ажиллаж чадаж л байгаа. Гэхдээ тэр болгон нэг баг болж чаддаггүй билээ.
Тав. Мэдрэмжээ дагах нь онол үзсэнээс дээр үү?
Дэлхийн хөгжлийг урагшлуулж байдаг Массачусетстийн их Сургуулийн оюутан сансарт хиймэл дагуул хөөргөхдөө өчүүхэн зөрөө гаргахгүйгээр, бүгдийг онолын дагаа бүгдийг яс хэмжээ баримталж хийх ёстой. Тэгвэл яг тийм арга барилтай трейдэр маш олон бий. Тэд ашигтай арилжаа хийхийн тулд онолын мэдлэгтэй болж, илүү сайн суралцах ёстой гэж үздэг. Зах зээл онолоор хөдөлж байгаа учраас зарчмыг нь ойлгож авах ёстой гэсэн ойлголттой байдаг. Тэдний дунд хэзээ амжилтад хүрдэггүй нэгэн байхад оргилд нь гарсан хүмүүс ч бий. Оргилд нь гарагсад өөрийн арга барилаа бусдад заан түгээх гэж бус нийгмийн хайр хүндэтгэлийг хүлээх хэрэгцээгээ хангахын тулд онолын ном бичдэг юм. Хэрэв мөнгө олдог аргаа заагаад өгчихвөл бүгд тэр аргаар нь арилжаа хийгээд тэр арга нь зах зээлд үйлчлэхээ болино шүү дээ.
Нөгөө талд хөдөө мал маллаж байгаад ирсэн нэг нөхөр сууж байна. Зах зээлд юу болох нь бараг хамаагүй. Мэдрэмжээ арилжаанд оролцоно. Мэдрэмжийн арилжаа бол маш удаан хугацаанд бий болдог зүйл гэдгийг ойлгодоггүй. Анх арилжаанд орогсод шууд мэдрэмжийн арилжаа хийх гэж оролддог. Нэгэнт мэдрэмж суугаагүй юм чинь алдаад дуусна. Тэгээд онол үзэх хэрэгтэй юм байна гэж бодоод онол ном үзэж хатуу ширүүн амьдрал туулна. Ингээд цаг хугацааны шүүлтүүрийн дараа үнэхээр мэдрэмжтэй, мэдрэмж суусан нэг нь зах зээлд өөрийн мэдрэмжээр арилжаа хийж сурна. Тэдний арга бол олон янз байх учраас тийм гэх нэгдсэн онол байхгүй. Энэ чиглэлээр оргилд нь хүрсэн хүмүүсээс хэрхэн арилжаа хийх талаар асуувал тэд хэзээ ч тодорхой зүйл хэлж чадахгүй. Сайндаа л мэдрэх л хэрэгтэй дээ гэж хэлэх байх. Харин ихэвчлэн шинэхэн трейдэрүүдээс бүрдсэн нөхдүүдийн бүлгээс ихэвчлэн шантрагчид төрөн гардаг.
Уоррен Баффет “ Хөрөнгө оруулалт бол 160 IQ-тай залууг 130 IQ-тай залуу давж гарч чадах салбар” гэж хэлсэн байдаг. Амжилттай арилжаачид өөрийнхөө хэмжээг мэддэг, атрхиа үргэлж сэргэлэн (хоосон- дээр нь юм нэмж орох зайтай) байлгадаг, зарчмын дагуу арилжаа хийдэг гэдэг
Зургаа. Мөнгөнийхөө тухай ярь
Хөрөнгө оруулалт хийх гэдэг арилжаа хийх гэдэг бол хэзээ ч амар хялбар зүйл байгаагүй. Маш их мэдрэмж шаарддаг ажил. Таныг уурлуулж, нервтүүлж, айлгаж, сандаргаж эцэст нь цөхрөхөд хүргэж магадгүй. Шинэковуудын ихэнх шийдвэр эдгээр сэтгэлийн хөдөлгөөн дор гарч байдаг нь аймшигтай. Ингээд л хөрөнгө оруулалт гэдэг амар ажил биш болох нь харагдаж байна. Тэгэхээр танд стрессээ тайлах хэн нэгэн хэрэгтэй. Тиймээс “хэзээ ч битгий ганцаараа арилжаа хий” гэдэг үг гарсан биз ээ. Та ямар арилжаа хийх гэж байгаагаа энэ талаар мэдлэгтэй хэн нэгэнтэй ярих хэрэгтэй. Ихэвчлэн таны зөвлөх, хамтрагч хоёр байх нь хамгийн зөв. Учир нь энэ салбарт хэн ч танд үнэтэй сургамж хайрлах боломжтой байдаг. Дээрээс хүн бусдын алдааг олж харахдаа сайн байдаг. Ядаж л та өөрөө шүүмжлэлээс ямар согог байгааг олж харах, хэсэг зуур ярилцаж тайвшрах боломжтой болдог юм.

Долоо.  Ихэнх санхүүгийн асуудал өрнөөс үүсдэг

Миний нэг найз бий. Тэдний гэр бүл ахисан шатны мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлж жилд хэдэн зуун мянган долларын орлоготой ажилладаг. Гэвч 2009 онд дампуурлаа зарлаж анх 70-аад онд эхэлж байсан шигээ ажилд орох хэрэгтэй болсон юм. Харин өөр нэг найз минь жилд 50,000 долларын цалинтай ажил хийдэг байсан боловч тэтгэвэрт гарахдаа аяллаар зугаалж явахаас өөр зүйл хийх шаардлагагүй болсон байлаа. Энэ хоёрын гол ялгаа бол тэдний цаана байгаа өр юм. Нэг өөрийнхөө хэмжээнд мөнгөө зарцуулсан бол нөгөө мөнгөний хэмжээнд өөрийгөө зарцуулж орхисон хэрэг. Орлого болон баялаг хүмүүсийн боддогчилон тийм ч их уялдаа холбоотой байдаггүй.
Найм. Өнгөрсөн арилжааны характерийг март
хувьцааны зах зээл д арилжаа хийж байгаа тохиолдолд өнгөрсөн үеийн өгөөжийг тооцоолох нь хамгийн буруу зүйл юм. Одоо цагт бүх нөхцөл өөр болсон байдаг учраас хуучин шигээ өгөөжтэй байх нь юу л бол. Хүмүүс ийм сайн өгөөж өгч байсан хувьцаа, ингэж сайн өссөн хувьцаа гэсэн ойлголтоор хувьцаа худалдан авах нь хамгийн буруу зүйл. Тэд дахиад өсөхгүй ч байж болно. Унах цаг нь ирсэн ч байж болно. Тэгэхээр хувьцааг худалдан авахын тулд:
  • Хувьцааны зах зээлийг ойлгодог байх
  • Өрсөлдөх чадвартай компанийг сонгох
  • Худалдах үед булаацалдаад дуусах чанараа алдахгүй байхаар цаг үеийг мэдрэх гэсэн гурван зүйлийг зөв хийх хэрэгтэй.
Ес. Төгс хөрөнгө оруулалт гэж хэзээ ч байдаггүй
 Алт 1980-2000 оны хооронд бараг -70% унаж байсан. АНУ-ын  Сангийн үнэт цаас -40%үнэ цэнээ алдаж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараах нөхцөл байдал 1980 он гэхэд л засагдаж дууслаа. Хувьцааны хөрөнгө оруулалт 2000 он оргил цэгтээ хүрч байсан ч 2009 он гэхэд -40% унасан байлаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд юу болсныг та өөрөө мэдэж байгаа байх.  Хөрөнгө оруулалт бол үнэхээр эрсдэлтэй зүйл гэдэг нь харагдаж байна. Бүх хөрөнгө оруулалтын салбарт үргэлж муу зүйлс тохиолдож байдаг. Хамгийн чухал зүйлс үнэ цэнээ алдаж аж үйлдвэрүүд дампуурч, шилдэг мэргэжилтнүүд халагдаж, улс төрчид солиорцгоодог. Юмс үргэлж таамагласнаар явдаггүй. Олон ургальч үзэл бол гол түлхүүр юм. Нээлттэй сэтгэж, тэвчээртэй байж, хүмүүс хошуурч хэт нэг талыг баримтлахад тэсэж үлдэх чадвартай байх ёстой.

URL:

Сэтгэгдэл бичих