Чингис хааны булшны нууц

ception_-_chingis_rides_desktop1280

Их эзэн Чингис хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна. XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байгаа. Түүхэнд Чингис хааныг өнгөрсний дараа онголсон газрыг нь нуухын тулд оршооход нь явсан 200 баатарыг үг дуугүй хороосны дараа түүний итгэлт жанжин хамгийн сүүлд өөрийгөө хороосноор нууцыг нь авсандаа авч орсон гэдэг. Харин  Марко Поло энэ үйл явдлын талаар  “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж  хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш Япон, Америкчууд Монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш Монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн одоог хүртэл байхгүй бөгөөд эрлийн багийнхан мухардалд орсоор буцацгааж байсан юм.

О.Рана

Ugluu-logo1719


URL:

Сэтгэгдэл бичих