Жавхлан орон сууцандаа засвар хийх хугацаандаа гэрт амьдарч ….
Зохиолын дууны ханхүү гэж нэрлэгддэг Жавхлан урлагийн амьдралаас илүүтэйгээр улс төр руу орох гэж зүтгэсэн нь фенүүдэд нь тийм ч таатай санагдаагүй. Гэсэн ч тэрээр гандан буурахгүй Гал Үндэстэн холбоонд нэгдэн эх оронч үзэл, монгол зан үйл гэж хэт туйлширсаар залуу эхнэрээ араг түшүүлэн төрүүлсэн гэсэн яриа одоо ч олныг алмайруулсаар байгаа. Гэтэл толгойлж явсан Гал үндэстэн холбооныхон нь Жавхланг дүрэм зөрчсөн гэж хассан нь бас л гэнэтийн явдал болсон. Харин энэ бүхэн жүжиг бололтой гэсэн “бор шувуу” ойрын үед нисэх боллоо. Уулын мухарт таван ханатай гэр барин амьдарч, насаараа хөдөө хээр амьдармаар байна гэж хэвлэлийнхэнд ам алдаж байсан дуучин маань харин орон сууцандаа засвар хийж байсан гэнэ. Тэрхэн хугацаандаа ийнхүү гэрт амьдарч багагүй сенсаац тараагаад амжжээ. Уул нь нийтийн дууны ханхүүг нийгмийн ажил хийхээс илүүтэйгээр урлаг уран сайхандаа илүү анхаараасай гэж битүүхэн хүлээх нь олон байгаа.
URL: