Том хэнкс: Дуртай зүйлээсээ амьдралын утга учрыг олох нь сайхан байдаг

Том хэнкс: Дуртай зүйлээсээ амьдралын утга учрыг олох нь сайхан байдаг

Үзэгчдэд амьдралын ухаан, болсон явдал, хүний сэтгэл зүрхний таашаал өгдөг Холливудын ховорхон авьяаслаг жүжигчдийн нэг Том Хэнкс өөрийн уран бүтээл, мэргэжлийн онцлогийн талаар “ spectator.co.uk ” сайтад сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.

-Таны жүжиглэх авьяас амьдралын хэв маягтай нэг л адилхан, ер нь амьдралтай ойрхон дүрүүд танд тохирдог юм шиг санагддаг. Та амьдрал дээр хэр тайван хүн бэ?
-Би анх удаагаа л ийм зүйл сонсож байна. Бодоод байсан чинь би ер нь амьдрал дээрээ ч тайван амгалан юм байна. Гэр бүлийнхтэйгээ ч тэр ер нь тайван харьцаатай байдаг юм байна. Гэхдээ би киноны дүрүүд дээр их л бодолд авсан байдалтай харагддаг юм билээ. Миний бодож байгаа, эргэцүүлж байгаа, дүгнэж байгаа дүр зураг багагүй киноны хэсэгт багтсан байдаг юм билээ. Ер нь бага байхдаа ч чимээгүй, найзуудтайгаа инээхээр нь инээж, гуниглахад нь гуниглаж, баярлаж хөөрөх үед нь хамт байдаг байсан хүүхэд байж.

-Та сүүлийн үеийн уран бүтээлүүдийнхээ талаар сонирхуулаач?
-Сүүлийн үед уран бүтээл урьд, урьдны жилүүд шиг ачаалалтай ажиллаж чадахаа байж. Хөгшин Хэнкс ядарч эхэлж байна гэж бодох вий. Би зүгээр л гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлмээр санагдаад л зарим киноны саналыг хүлээн авалгүй өнгөрөөсөөр байгаа. Яг одоогийн байдлаар далайд хүний ачаа бараа тээвэрлэдэг нэгэн ахмадын дүрийг бүтээж байгаа.

Киноны нэр нь “Ахмад Филлипс” бөгөөд гол дүрийг бүтээж байна. Бараг л дууссан л даа. Гэхдээ ганц хоёр нэмэлт зураг авалт явагдаж байгаа. Мөн “Ноён Бэнксийг аврах нь” нэртэй “Уолт Дисней” компанийн бүтээл дээр ажиллаж байгаа. За тэгээд  2015 онд “инферно” хэмээх шинэ киноны зураг авалтанд удахгүй гарна. Уран бүтээлийн талаар гэвэл нэг иймэрхүү л байна.

-“Ахмад Филлипс” киноны дүрийн талаар?
-Энгийн, жирийн ахмад. Хүмүүсийн эд зүйлийг тээвэрлэдэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг жирийн л ахмад. Сомалийн далайн дээрэмчид энгийн иргэдийг хэрхэн хохироож байдаг талаар ойлгуулах гэсэн бүтээл. Барьцаалах, барьцаалагдах ямар мэдрэмж төрдгийг давхар харуулах гэж зорьсон. Уг нь ахмад эрсдэлтэй алхам хийхийг хүсээгүй. Гэвч далайн дээрэмчид хөлгийг барьцаалан, хүмүүсийг хороож эхэлдэг. Ингээд л хөлөг онгоцоо хамгийн сайн мэддэг ахмад юу хийхийг киноноос үзээрэй.

-Үзэгчдийн хүсэн хүлээж буй киноны нэг гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сэтгэлд хоногшин үлдсэн дүр?

-“Цэрэг Райнийг аварсан нь” киноны гол дүр юм даа.

-Яагаад?

-Яагаад гэвэл цэргүүдийн амьдрал ямар хүнд болох, цэрэг болгоны ард гэр бүл, хайртай хүн, цэрэг эрс болгон эх орныхоо төлөө ямар хүнд хэцүү байдлыг туулдаг, дээрээс нь дайны үед тэр олон хотуудад дайснуудтай тулан гэр бүлийн гишүүн бүрийн төлөө улсаас өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд хэчнээн хүн амиа алдаж байна гэх мэт олон зүйлийг багцлан харуулдаг учраас. Мөн би өөрөө тухайн үед өвчтэй байсан ч зураг авалтаа дуусгасан учраас олон дурсамжтай үйл явдлууд болж өнгөрсөн.

-Дэлхийн II дайны талаар та яаж тийм сайн мэддэг юм бэ?
-Би чинь өөрөө 1950-иад онд төрсөн. Намайг хүүхэд байхад л дайны сэдэвтэй маш олон зүйл байлаа. Бүхий л кино, жүжиг дээр дайныг дүрслэн харуулсан, хүний хагацал, хайр сэтгэлийг үзүүлдэг байв. Магадгүй тийм болохоор л би дайны талаар дүрүүдийг арай илүү ойлгодог юм болов уу.

-Мөн таны “Транзит” кино ч үзэгчдийн сэтгэлд үлдсэн байдаг. Таны хийж бүтээсэн дүрүүд бас л өвөрмөц, ертөнцийг өөр өнцгөөс харсан байдгаараа та цорын ганц. Та ч үргэлж түүхэнд бичигдсээр байсан?
-Тэгэлгүй яахав.

http://images1.fanpop.com/images/photos/2300000/young-Tom-Hanks-tom-hanks-2383425-479-600.jpg-Кино урлагт яагаад оръё гэж бодсон юм бэ?
-Одоо бас сайн мэдэхгүй л байна. Дунд сургуульд л байхдаа жүжиглэх дуртай нэгэн байсан. Найзуудаараа тоглодог байлаа. Нэг бол ууртай, ширүүн хүн болоод л, нэг бол сэтгэлийн дэм өгөөд л, халуун яриа өрнүүлэн суугаад л тэгсэнээ тоглоомтой гэмээр түүний хөгтэй явдлуудаар нь цаашлуулаад.

Ер нь би найзуудыгаа найзуудтайгаа нийлж байгаад л нэг, нэгээр нь цаашлуулж өгдөг байлаа. Гэхдээ эргүүлээд аргыг нь олоод байдаг юм.

-Хэрвээ та нууцлахгүй бол өөрийн киноноос олсон ашгаа хэрхэн зарцуулдаг вэ?

-Би чинь гэр бүлтэй, айлын эцэг хүн. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах ёстой шүү дээ. Мөн дулааны улиралд хүүхдүүдийн хичээл завсарлах үед бүгдийг нь дагуулан бусад мужуудад аялдаг. Сүүлийн жилүүдэд гадаадын үзэсгэлэнт байгалтай орнууд руу аялдаг болсон. Энэ нь надад амьдралын таашаал өгдөг гэж ч хэлж болох юм.

-Трумэн Хэнкс таныг дуурайн кино урлагт орох хүсэлтэй талаар нэгэн сонинд ярьсан байсан. Та үүнийг юу гэж бодож байна?

-Энэ нь түүний л сонголт. Би яг ингэж хэлсэн. Хүн өөрийн хүссэн зүйл рүүгээ л тэмүүлэх ёстой байх. Дуртай зүйлээсээ амьдралын утга учрыг олж авах нь сайхан. Гэвч би түүнд “Миний мэргэжил маш хэцүү” гэдгийг сайн ойлгуулсан. Амьдралаа цэгцэлсний дараа кино урлагт хөл тавих талаар ярьж байгаа. Би хувьдаа хүүгээ дэмжинэ.

Б.Баатар

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg


URL:

Сэтгэгдэл бичих