Хоолойгоо хэрчүүлсэн нярайн цогцос олдлоо

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Улаанчулуутын хогийн цэгээс эхсээс нь салгаагүй нярайн цогцос олджээ. Энэ талаар ЦЕГ- ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Энэ сарын 22-нд Улаанчулуутын хогийн цэгээс нярайн цогцос олдсон. Тухайн үед цогцсыг шалгаж үзэхэд гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй байдалтай олдсон. Өөрөөр хэлбэл, хоолойг нь хэрчээд хаясан байсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага үзлэг, шалгалт явуулж, хүүхдээ тийм байдалтай болгож хаясан эхийг олж, эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэв.

URL:

Сэтгэгдэл бичих