Мэргэжилтнээ зодсон даргыг ажлаас нь хална

Мэргэжилтнээ зодсон даргыг ажлаас нь хална

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр мэргэжилтнээ зодсон нь нэлээд шуугиан тариад байгаа.

Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга мэргэжилтнээ зодсон даргыг хэрхсэн талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулсан.

Тэрээр “Би албан томилолтоор гадаадад ажиллаад ирсэн. Ийм явдал болсон нь үнэн. Нийслэлийн Боловсролын газрын орлогч даргаар ажиллаж байгаа Х.Батбаярт хариуцлага тооцож, ажлаас халах арга хэмжээ авна” гэсэн тайлбарыг НИТХ-ын даргад өгөв.

З.Хүрэл /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих