123 дугаар сургууль нээлтээ хийнэ
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн ЕБС-ийн барилга барих төслийн хүрээнд баригдсан 123 дугаар сургуулийн нээлт өнөөдөр болно.
Энэхүү төсөл нь 2006 онд батлагдсан Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөөнд тусгагдсан сургуулийн барилга барих ажлыг дэмжин хэрэгжсэн юм.
Тиймээс дээрх төслөөр боловсролын таатай орчинг бүрдүүлэх, сургалтын орчны ялгааг арилгахыг зорьжээ.
Энэхүү төслийн хүрээнд нийт 55 сургууль, 668 анги танхим шинээр байгуулагдсан байна. Эдгээрийг барьж байгуулахад нийт санхүүжилт 10 тэрбум 700 сая иен буюу 178 тэрбум 380 сая төгрөг зарцуулагджээ.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгуулагдсан 45 сургуульд нийт 40 гаруй мянган сурагч суралцаж байгаа юм байна.
URL: