Шартаж толгой өвдөх

dsdsds554

Шартаж толгой өвдөх: ам гашуун амтагдах, бөөлжиш цутгах, өвдөх байдал нь ер нь ширүүн бөгөөд халуун оргих, халууцуул өвчин хүндрэх, судас шээсэнд шар туяа орох.

1. Засах зарчим:
Шартахаас болсон халууныг арилгаж махбодыг тэгшитгэхийн хамт өвдөхийг зогсоохоор гол ангаах зарчим болгоно.
2. Засал:
(1) Ханах засал: алтан багана судал, мөнгөн баган судал, магнай судлын аль нэгийн сонгон ханна, заримдаа дух өвдөх нь сүрхий бол духын судлыг соруулын аргаар ханна.
(2) Хатгах засал: оройн бэлчир, оройн өмнө хойно, зүүн баруун бэлчир, зулайн болон шанаа хоёр хөмсгийн хоорондох бэлчир, шилэн хонхрын голдох үсний захаас халз дээш нэг ямх зайтай бэлчир, өвчүү эхэмийн булчин болон ташуу дөрвөлжин булчингийн завсрын хонхор дахь шилэн хонхрын голдох үсний захаас нэг ямх зайтай чигтэй зэрэгцээ бэлчирд дан хатгуур засал хийх буюу цахилгаан зүү заслыг 15-20минут хийнэ.
(3) Соруул засал: Духны судас буюу оройн хурмалыг сонгон соруул засал хийнэ.
(4) Илж нухлах засал: Өвчитнийг суулгах буюу хэвтүүлж байгаад эмч өөрийн хамгийн тохиромжтой байрыг сонгосны дараа хоёр гарын эрхий хуруугаа солбичуулан түлхэж илэх аргыг хэрэглэнэ.

Хоёр хөмсгийн хоорондох бэлчрээс дээш магнайн үсний үзүүр хүртэл 3 минут хийнэ. Дахин хоёр хөмсгийн хоорондох бэлчрээс хөмсгөн дээгүүр дагуулж шинаны хонхор, дахин чихний өмнө хүртэл эрхий хуруугаараа гурван удаа түлхэр илнэ.

Дахин эрхий хуруу болон долоовор хуруугаараа дээрх бэлчир орныг залгаагаар гурван удаа дарж нухлахын хамт хоёр хөмсөгний хоорондох бэлчир болон шинаны хонхор оройн хурмал, шинаны үсний үзүүрээс халз дээш хамх ямх бэлчир хэсэгт тулгаж дарна. Дахин шилэн хонхрын гол дахь үсний үзүүрээс халз дээш нэг ямх зайтай бэлчир, өвчүү өхмийн зэрэг булчин болон ташуу дөрвөлжин булчингийн завсрын хонхор дахь шилэн хонхрын гол дахь үсний үзүүрээс халз дээш нэг ямх зайтай цэг зэрэгцээ бэлчирт хуруугаараа нэг минут дархын хамт дахин нугалж дарна. Хамгийн гүүлд нь хоёр гарын 10 хуруугаар атгаж гар дэмийн хэргэлж толгойн оройгоос тохойн хэсэг, чимархай хэсэг зэрэгт гурван минут хийнэ. Дээрх аргыг гол хэргэлхийн хамт шарын бэлчир эрхий долооврын бэлчир зэрэгт хуруугаараа дарж нухлана.
(5) хүйтэн жин засал: магнайн хэсэг буюу толгойн орой, эсгүй бол духны хэсэг юм уу аль өвдөж байгаа хэсэгт хүйтэн усаар жин тавьна.
3. Сувилал:
Нам сэлүүхэн орчин тойронд амрулхын хамт ширүүн хөдөлгөөн хийх, уурлангүй байхыг хичээнэ. Халуун хурц идээ ундаа ба архи тамхи хэргэлхийг цээрлэнэ.
4. Хамтад нь хэрэглэх эм:
Шар тан, цагаан тан, ману -10, хурц -6 зэрэг найрлагаас тохиромжтойг сонгож хэргэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих