Мөнгөний чөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл ихтэй байна
Америкийн холбооны нөөцийн комиссын бодлого тогтоох салбарын албаны хүн Чарлес Еванс 21-нд хэлэхдээ, Америкийн холбооны нөөцийн комисс ажилгүйдлийн нэн олон тайланг үзэж байж эдийн засгийн нэмэгдлийн хандлагад шийдвэр хийх шаардлагатай байна, 12-р сард мөнгөний чөлөөтэй бодлогыг багасгах цар хүрээ бэрхшээлтэй байж мэднэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, тус комисс ажилгүйдлийн талаар нэлээд зүгээр тайланг үзэж байж эдийн засгийн нэмэгдлийн хандлагыг тодруулах болохоор хэдэн сарын хугацаа шаардагдах болно, харин 10-р сард арга хэмжээ авахгүй байх болно гэжээ.
Америкийн сангийн сайд Жакоб Лев 21-нд “Нью-Йорк таймс сонин” дээр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Америкийн эдийн засаг мөн л тааруухан байж, ажилгүйдэл улмаар нэмэгдэж байна, ялангуяа сүүлийн үе санхүүгийн хурцадмал байдал газар авч, өөрөө бий болгосон улс төрийн хямрал нь эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулж байна. Иймээс ажлын гол талаа эдийн засгийн өсөлт болон ажлаар хангах дээр тавих ёстой юм гэжээ.
CHINA RADIO
URL: