Орос Улс-НАТО зөвлөл сирийн асуудлаар «Женева-2» энх тайван бага хурал зарлан хуралдуулах саналыг дэмжиж байна
Фото: EPA
Орос Улс-НАТО зөвлөл ОХУ ба эвслийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нарын хэмжээнд Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаар «Женева-2» бага хурлыг 11-р сард зарлан хуралдуулах саналыг дэмжиж байна.
Орос Улс-НАТО зөвлөл ОХУ ба эвслийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нарын хэмжээнд Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудлаар «Женева-2» бага хурлыг 11-р сард зарлан хуралдуулах саналыг дэмжиж байна гэж өнөөдөр Брюссельд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгуг оролцуулан хийсэн зөвлөлийн хуралдаан дууссаны дараа мэдэгдэв.
Фог Расмуссены хэлснээр Орос Улс-НАТО зөвлөлийн гишүүд сирийн асуудлаархи бага хурал эмгэнэлт мөргөлдөөний улс төрийн зохицуулалтад хүргэх зам тавьна гэдэгт найдаж байна. Бага хурал 11-р сарын 23-24-нд Женевэд хуралдах тухай урьд мэдээлсэн билээ. Эдүгээ бага хуралд чухам хэн оролцох асуудлыг шийдвэрлэж байна.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: