Н.Наранбаатар найруулагчийн ээлжит хит бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал”
УДЭТ-ын бүхий л чанартай уран бүтээлийг найруулсан найруулагч бол Н.Наранбаатар. Тэрбээр, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү” зэрэг шилдэг жүжгүүдийг найруулсан.
Мөн “Үл таних эмэгтэй” кино найруулж, үзэгчдийг байлдан дагуулж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад “Зүүдэнд оромгүй явдал” киноны найруулагчаар ажиллаж, ээлжит хит бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байна. Ихэр залуусын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, АЖ Г.Мягмарнаран, СТА Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг нар тогложээ.
Мөн туслах дүрүүдэд МУГЖ Б.Батзаяа, СТА Б.Навчаа,Г.Эрхэмбаяр, Б.Баатархүү, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа зэрэг чадварлаг уран бүтээлчид тоглосон байна. Түүнээс гадна найруулагч Н.Наранбаатар өөрөө тоглож байгаа аж. Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” энэ сарын 25-ны баасан гарагт бүх кино театраар нээлтээ хийнэ.
Н.Пунцагболд /www.mminfo.mn/
URL: