“АМЕРИКАН ЭКСПРЕСС” ТӨЛБӨРИЙН КАРТЫГ ГОЛОМТ БАНК МОНГОЛД АНХ УДАА НЭВТРҮҮЛНЭ

golomt1023Дэлхийн төлбөрийн картын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг хүчирхэг компани “Американ Экспресс” Голомт банктай хамтран “Американ Экспресс” төлбөрийн картыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус компани 2008 онд Монголын арилжааны банкуудаас Голомт банкийг “Американ Экспресс” картыг хүлээн авах цор ганц банкаар сонгон хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж  байсан бөгөөд Голомт банк нь Монголын банк санхүүгийн салбарт цахим банкны цогц үйлчилгээгээр тэргүүлэгч, төлбөрийн картын зах зээлд анхдагч олон алхмуудыг хийж байсан зэрэг нь “Американ Экспресс” компани тус банкийг албан ёсны түншээр сонгон ажиллахад томоохон нөлөө үзүүлсэн ажээ.

Хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр хоёр байгууллагын олон жилийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буй хэрэг бөгөөд Голомт банк дотоодын зах зээлд төдийгүй олон улсын зах зээлд нэр хүндтэй, тэргүүлэгч банк гэдгийг батлан харуулсан үйл явдал боллоо.

“Американ Экспресс” компанийн Хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Майкл Тратл энэхүү хамтын ажиллагааны талаар хэлэхдээ “Бид дэлхийн хамгийн шилдгүүдтэй хамтарч ажиллах бодлого баримталдаг ба энэ удаад Голомт банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх болсондоо маш таатай байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид Голомт банкны харилцагчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг дээд зэргийн чанартайгаар хүргэхийг зорин ажиллах болно” гэсэн байна.

 


URL: