Х.Тэмүүжин: Ё.Отгонбаяр өөрийгөө юу ч гэж өмөөрч болно
БШСУ-ны сайд асан Ё.Отгонбаярын хэрэг нэг хэсэг шуугиан тарьж байгаад чимээгүй болсон. Түүнийг нэг болохоор авлига нэхэж хүн дарамтлуулсан, эхнэрийнхээ дансаар дамжуулан мөнгө угаасан, Т-Батаарыг хилээр гаргахад оролцсон гэх мэт хэргээр шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэргүүдийн яг алиар нь шалгагдаж байгаа болон ямар шатандаа явж байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа.
Энэ талаар Хууль зүйн сайд Х. Тэмүүжингээс тодруулсан юм. Тэрээр ” Хэрэг шалгагдах хугацаа гэж байдаг. Энэ хэрэг шалгалтынхаа явцад явж байгаа удахгүй шүүхэд шилжих байх. Одоогоор Т-Батаарыг хилээр гаргасан талаар шалгагдаагүй бөгөөд зөвхөн эхнэрийнх нь нэрээр мөнгө угаасан байж болзошгүй болон, авлnга нэхсэн гэх хоёр хэрэг шалгагдаж байна. Гэхдээ бидний сэжиглэж байгаа хэргүүд хэрэгсэхгүй, тухайн хүний талд шийдэгдэх ч тохиолдол гарч болно. Одоогоор тэр хүн өөрийгөө шалгагдаагүй буруугүй гэж мэдээлж байна. Тэр хүнд тэгэх эрх нь байгаа. Гэхдээ хуулийн байгууллагаас ном журмынх нь дагуу байцаалтаа авч хэргийг шалгаж байна” гэж хэллээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11777
URL: