Яагаад Монгол, Орос, Энэтхэгийн Ерөнхий сайд нар Хятадад цуглав?

42eec6e24a49c34d026bb100684af425_LБЭЭЖИН. /Жэньминь Жибао/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев болон Энэтхэгийн Ерөнхий сайд М.Сингх нар Хятад улсад  10 дугаар сарын 22-нд албан ёсны айлчлалаа эхэлж байна.  Гурван өөр улсын удирдагч нар нэгэн зэрэг Хятад улсад айлчилж буй нь Хятадын дипломат харилцааны түүхэнд маш ховор тохиолдол боллоо.

 

Гурван улсын засгийн газрын тэргүүн нарын айлчлалынхаа үеэр эдийн засгийн асуудлуудад онцгой анхаарал хандуулна. Цаг хугацааны хувьд гурван улсын ерөнхий сайд нарын айлчлал давхацсан нь айлчлалын цаг хугацааны тохиролцооноос үүдэлтэй. Хятадад гурван удирдагчийн үйл ажиллагаа хоорондоо зөрчилдөхгүй, гэхдээ тохиолдлын уулзалтын ард зайлшгүй шаардлага байсан байж таарна.

Нэгдүгээрт, энэ нь хөрш зэрэглээ улсуудтайгаа идэвхтэй дипломат харилцаатай байх бодлогыг Хятад улс баримталж буйг нотолж байна. Сүүлийн хэдэн жилийн турш Хятад улсыг тойрсон сөрөг асуудлууд ихэссэн энэ үед тус улсын тав дахь үеийн Засгийн газар хөрш зэргэлдээ бүс нутагтай шинэ дипломат харилцаа тогтоохоор зорьж байна. Хятад улсын дарга Си Зиньпин энэ жил хамгийн сүүлд Зүүн Хойд Азид албан ёсны айлчлал хийсэн юм.  Орос, Хятадын засгийн газрын хоорондын энэ удаагийн уулзалт нь Хятадын шинэ Засгийн газрын хувьд анхных нь болж байна.

Харин Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлал нь 1954 оноос хойш тус хоёр  улсын хоорондын анхны айлчлал юм.  Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тус улсын удирдлага солигдсоноос хойших анхны айлчлал болж буй. Гурван улсын ерөнхий сайд нарын албан ёсны айлчлал нь хоёр улс хоорондын стратегийн хамтын ажиллагаанд онцгой нөлөө үзүүлнэ.

 Хоёрдугаарт, энэ баримт нь Хятадын эдийн засгийн онол бусад улсын сонирхлыг ихэд татаж буйг харуулж байна. Тус улсын эрчимтэй хөгжил нь хөрш  улсуудтайгаа эдийн засгийн харилцаатай байх бат бэх үндэс суурийг тавьжээ.

Одоо Хятад улс нь бүс нутгийнхаа улсууд, тухайлбал, Монгол, Орос болон Энэтхэгийн худалдааны гол төв аль хэдийн болжээ. Олон улсын эдийн засгийн болон санхүүгийн хямралын үед хөрш зэргэлдээ улсууд нь Хятадын эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийн хэтийн төлөвт тулгуурлах нь ойлгомжтой. Хөрш зэргэлдээ энэ улсуудын талаар БНХАУ-ын баримтлах урт хугацааны эдийн засгийн стратеги нь харилцан ашигтай ажиллах сонирхолтой нийцдэг, худалдаа, эдийн засгийн харилцаа нь харилцан биенээ нөхдөг болохоос өрсөлдсөн шинжгүй байдаг.

Хятад улсын удирдагчид гадаад айлчлалынхаа үеэр «Торгоны замын эдийн засгийн бүс», «Далайн торгоны зам» байгуулах санал болгосон нь энэ улсуудад асар их ашиг тустай байх юм. Одоо Хятад, Орос, Монгол болон Энэтхэг улсын харилцаа шинэ босгон дээр байна. Энэ гурван улсын Ерөнхий сайд нарын айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааны ихээхэн боломжийг аажмаар нээж, хамгийн гол нь худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт болон эрчим хүчний салбарын практик хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргахын сацуу хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргана.

 Гуравдугаарт, энэ нь харилцан ашигтай бөгөөд хоёр талын сонирхолд хүрсэн байх түр хугацааны чиг хандлагад нийцэж байна. Улс бүр дипломат харилцааны гол заалтууд болон сонголтоо өөрийн сонирхолд нийцүүлэн хийдэг бөгөөд улс хооронд ашиг сонирхлын тэнцвэрт байдал тодорхой хэмжээнд байдаг. Оросын хувьд Хятад улстай стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байдаг ч тус хоёр улс Төв Азийн геополитик болон худалдаа, эдийн засгийн салбарт зарим талаар үзэл бодол зөрчилддөг. Энэтхэг улс адилхан хөгжиж буй улсын хувьд Хятадад их ач холбогдол өгдөг хэдий ч  хилийн болон ашиггүй худалдааны асуудлууд, тэрчлэн Хятад-Пакистаны харилцаанд түгшсээр байна. Монгол Улс нь хоёр том гүрний дунд оршдог бөгөөд БНХАУ болох ОХУ-тай хийх харилцааг гадаад бодлогын тэргүүлэх зорилт болгожээ. Үүний сацуу “гуравдагч хөрш”-ийн дипломат харилцаа нь тус улсад стратегийн илүү орон зай хийгээд эдийн засгийн ашиг олох боломж олгоно гэж найдаж байна. Гэхдээ үндсэндээ Хятад улс болон энэ гурван улс харилцан адилгүй сонирхолтой ч нэгдэн ажиллах арга замыг сонгосон төдийгүй, санал  зөрөлдөөнөөс илүү нийтлэг эрх ашгийг илүүд үзэж, стратегийн харилцан итгэлцэл болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тусалж дэмжих талаар нэгдмэл санаа бодолтой байна.

   Б.Ариунбаяр

montsame


URL:

Сэтгэгдэл бичих