А.Гансүх сайд өөрийгөө шалгуулахаар АТГ-т дахин хандлаа

 А.Гансүх сайд өөрийгөө шалгуулахаар АТГ-т дахин хандлаа

Вертуаль орчинд “улаан нүүр”-ээ харалцахгүй ч “улаан хэрүүл” өрнүүлж болдог нэгэн талбар бий болсон нь твиттер хуудас болоод байгаа.

Гэвч яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаж хэдэн арван мянгаар нь “тархийг нь угааж”, улстөржиж, бизнесийн яриа хэлэлцээ ч хийж болдог тийм орон зайг нэгэнт авчирчээ. Тэр ч байтугай “жиргэсээр” байгаад өөрийгөө АТГ-т шалгуулахаар болчихож байгаагийн нэг жишээг Зам тээврийн сайд А.Гансүх харуулав.

Асуудлын гол нь иргэн Л.Даваапил А.Гансүх сайдыг “Самсунг” корпорацитай гэрээ хийхдээ төмөр замаас хэдэн тэрбум төгрөг халаасалчихав аа” хэмээн хардсан юм. Иргэн Л.Даваапил нь М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад түүний бодлогыг дэмжиж А.Гансүх сайдыг буруутган шүүмжилдэг байв.

Тэр ч байтугай хэвлэлд асуудал дэвшүүлэн нийтлэл бичиж байснаас үзэхэд төмөр замын салбарт мэргэжлийн хүн болов уу. Түүний судалгаа олон нийтийн анхаарлыг татсан ч нэгэнт төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аар баталсан учир төдийлөн дэмжлэг аваагүй. Харин энэ удаад “Самсунг” корпорацитай сайдыг хардлаа. Уг нь тэр гэрээг “Энержи Ресурс” компани “Самсунг” корпорацитай хийснийг төрийг төлөөлөн төмөр зам барих эрхийг авзхдаа Зам тээврийн яам гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр шилжүүлэн авсан юм билээ.

Ийнхүү А.Гансүх сайд өнгөрсөн баасан гарагт 16 мянга орчим дагагчийнхаа өмнө амласан ёсоороо АТГ-т шалгуулах хүсэлтээ гаргалаа. Тэрбээр Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байхдаа мөн л сайн дураараа АТГ-т шалгуулж байсан юм. Тэрбээр олон хүний “айж” явдаг АТГ-т ийнхүү хоёр дахь удаагаа хандахдаа шалгуулах болсон шалтгаан, хүсэлтээ мөн л цахим хуудаснаа дэлгэсэн нь анхаарал татлаа. Түүний хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе. Харин АТГ-аас ямар хариу өгөхийг цаг тухай бүрт нь мэдээлэх болно.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих