Жастин Бибертэй адилхан болохын тулд пластик мэс засал хийлгэжээ

jastinДуучин Жастин Биберын 33 настай шүтэн бишрэгч нь пластик мэс ажилбарт 100 мянган ам.доллар зарцуулсан аж. Тэр залуу өсвөр насныхны шүтээн болсон 19 настай дуучинтай адилхан болохыг хүсч байгаа юм. Тоби Шелдон гэх тэр залуу дуучин Жастин Бибертэй төстэй харагдахын тулд сүүлийн таван жилийн турш ийм ажилбаруудыг хийлгүүлж байгаа гэнэ. Тэрбээр Лос-Анжелес хотноо амьдарч, дууны үг бичдэг аж. 23 настайдаа мань хүн халзан болж эхэлсэн гэнэ. Шүтэн бишрэгч эр үс шилжүүлэн суулгах ажиллагааг хэд хэдэн удаа хийлгээд үр дүнг нь үзжээ. Энэ ажилд 21 мянган ам.доллар зарцуулсан байна. Дараа нь 19 настай дуучин шиг залуу харагдахын тулд уруулын хэлбэрээ засуулж, зовхио татуулан, инээмсэглэлээ өөрчлүүлжээ. Тоби Шелдон “Би түүний хөгжмийг нэг их сонсдоггүй. Харин түүний дэндүү залуухан нүүр царай надад таалагддаг” хэмээжээ. Саяхан түүнд нэгэн дэлгүүрийн ажилтнууд согтууруулах ундаа худалдаагүй гэнэ. Дэндүү залуухан харагдаж байгаа тул ингэсэн хэмээн тэрбээр бахархалтай нь аргагүй өгүүлсэн гэнэ.jastin3 jastin2


URL:

Сэтгэгдэл бичих