Чингэлтэй дүүргийн дарга нар иргэдийн төлөө ажилладаггүй

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Алтанхуягтай ярилцлаа.
-Та Чингэлтэй дvvргийн ИТХ-д хэрхэн орсон бэ? 
-2012 онд батлагдсан хуулийн дагуу Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тодорхой хувь нь намын жагсаалтаар vлдсэн хэсэг нь тойрогт нэр дэвшиж өрсөлдөх замаар орсон. Миний хувьд тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн. Гэхдээ сонгогчдын ирц хvрээгvй гэдэг шалтгаанаар дахин санал хураалт болоод тэр дээр ялагдаад жагсаалтаар орж ирсэн төлөөлөгч.
Гэхдээ энэ хууль алдаатай. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 50+1 хувийн ирц хvрч байж сонгогчдын ирц бvрддэг гэсэн заалт яваад байгаа. Гэтэл эхний сонгуулиар жишээ нь миний нэр дэвшсэн тойрог дээр 49 хувийн ирцтэй байсан. Гэтэл тав хоногийн дараа дахин санал хураахад 31 хувийн ирцтэйгээр иргэд оролцсон тэр дvнгээр сонгуулийн эцсийн дvн гарсан байдаг.
Ингэхээр эхний сонгогчдын бараг 18 хувийн санал алга болчихож байгаа юм. Хуулийнхаа ийм алдаатай зvйлийг засах хэрэгтэй. Учир нь ИХТ гэдэг орон нутгийн захиргаа гэдэг иргэдэд vйлчлэх нутгийн өөрөө удирдах байгууллага шvv дээ. Иргэдийнхээ амьдрал ахуй сурч боловсрох, эрvvл аюулгvй орчинд амьдрах талаас нь иргэдийнхээ төлөө ажиллаж байх байгууллага тийм болохоор нэг ч санал хаягдаж болохгvй байх.
-Чингэлтэй дvvрэгт цөөнх болох АН-ын төлөөлөгчдийн vг сул байна гэсэн гомдол байдаг? 
-Иргэдийн хурлын төлөөлөгч тухайн орон нутгийнхаа иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрvvл мэндээ хамгаалах, хамгаалалтад орох бvхий л асуудлыг анхаарч, энэ ажлыг хэрэгжvvлж байгаа нутгийн захиргаа Засаг даргын vйл ажиллагаанд хяналт тавьж зөвийг нь дэмжиж, бурууг нь засч байх vндсэн үүрэгтэй.
Одоогийн байдлаар Чингэлтэй дvvргийн засаг захиргаа иргэдийнхээ сэтгэлд хvрсэн, саналыг авсан ажил vйлчилгээ vнэндээ явуулж чадахгvй байна. Бид орон нутгийн эрх мэдлийг иргэддээ шилжvvлье. Иргэдээрээ дамжуулж орон нутгийн эрх мэдлийг хэрэгжvvлэх тогтолцоо руу шилжье гээд чармайж байгаа.
Ялангуяа орон нутгийн санхvvгийн эрх мэдлийг нэмэгдvvлж өгье. Өөрөөр хэлбэл орон нутгийг хөгжvvлэх сан байгуулж тэр сангаараа дамжуулж тухайн орон нутаг, хороо, дvvрэг дээр юу хийх шаардлагтай вэ гэдгийг иргэд нь саналаа өгч байж шийддэг тогтолцоо руу орох гээд нэлээд vзээд байна.Үүнийг УИХ, нийслэлээс ч тэр орон нутгийн байгууллагууд руу чиглэл өгөөд байгаа. Харамсалтай нь энэ Чингэлтэй дvvргийн хувьд төдийлөн хэрэгжихгvй байна.
-Ямар шалтгаанаар? 
-Иргэдэд мэдээллээ ер хvргэхгvй байна. Тэгээд тодорхой цөөхөн тооны хэдэн иргэдийг дуудаж авчираад тэдэнд тухайн хорооны засаг дарга, хорооны хvмvvс нь хэдэн ажлын нэр хэлээд ийм ажлыг бид хийх гэж байгаа шvv та нар дэмжээрэй гэх замаар орон нутгийг хөгжvvлэх сангийн хөрөнгийг аваад байгаа.
-Иргэдэд хязгаарлагдмал хvрээнд мэдээлэл тарааж саналыг нь авч шийдвэрлээд байна гэсэн үг үү? 
-Ер нь тэгээд байна. Ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагын vйл ажиллагаа зардал мөнгө, хэрэгжvvлэх гэж байгаа төсвийг иргэддээ ил тод, нээлттэй мэдээлж байх хэрэгтэй. Үүнийгээ мэдээлэхдээ бvхий л төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж олгодог тогтолцоо руу очъё гээд АН-ын бvлэг зvтгээд байгаа юм. Өнөөдөр радио, телевиз бусад хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулаад иргэдэд мэдээлэл хvргэх боломж Монголд хангалттай байгаа.
-Хязгаарлагдмал хvрээнд ажлаа явуулаад байгаа гэлээ. Та бvхэн өөрсдийн гишvvд дэмжигчдэд хvргэх талаар арга хэмжээ авч байна уу? 
-Бид иргэдэд МАН-ын гишvvдийн хvргэхгvй байгаа мэдээллийг хvргэх талаар маш идэвхтэй ажиллаж байгаа. Намын гишvvдээрээ дамжуулаад энэ онд ийм ажлууд хийгдэх гэж байгаа юм байна шvv. Тухайлбал, танай хороонд тэдэн төгрөг хуваарилагдаж байгаа юм байна.
Энэ мөнгөөр хvн амьдрахад нэн тvрvvн шаардлагатай аюулгvй орчин бvрдvvлэхэд хэрэгтэй юу байна, тэр дагуу саналаа өгөөрэй гэсэн чиглэлийн дагуу иргэддээ хvргэж байгаа.
Харамсалтай нь хороодын Засаг дарга, тvvний доор ажиллаж байгаа хэсгийн дарга нар гэж байгаа улсууд яг үүнийг иргэдэд хvргэхгvй, өшөө энэ ажилд иргэдийг аль болох оролцуулахгvй байх чиглэлийн ажлыг хийгээд байна уу даа гэж би дотроо хардаж байгаа. Аливаа юм чинь vйлдэл ба эс vйлдэл гэж байдаг. Эс vйлдэл гэдэг нь хийх ёстой ажлаа хийхгvй байхыг хэлээд байгаа юм.
-Та иргэдийн санал дээр тулгуурлахгvй байгаа гэдгээ жишээ татаж сонирхуулахгvй юу? 
-2013 онд орон нутгийг хөгжvvлэх сангийн төсөвт Чингэлтэй дvvргийн хэмжээнд 2.8 тэрбум төгрөг тавигдсан байна. Үүнийг хороо хороонд нь тодорхой хэмжээнд хуваарилсан. Тэгж хуваарилахдаа хороодын иргэдийн нийтийн хурал нь иргэдээр дамжуулаад саналаа аваад ирэх ёстой юмыг цөөхөн хvрээнд хvмvvс цуглуулаад шийдэж байна.
Ихэнх иргэд замын гэрэлтvvлэг хэрэгтэй байна гэсэн. Гэтэл амгалан тайван амьдрахад нэн тэргvvнд замын гэрэлтvvлэг хэрэгтэй байна гэж тэр иргэд vнэхээр vзсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Сургууль, цэцэрлэг гээд олон асуудал бий. Нөгөө талаас орон сууцны хороон дээр харахад манай II хороон дээр 20 дугаар байрны гадна талын орчныг тохижуулна гэж байгаа.
Тэр олон байшин байхад иргэд нь арай өөр юм бодож байгаа шvv дээ. Наад зах нь дундын эзэмшлийн газрыг чөлөөлөх, тэндээ цэцэрлэг саад барих, эвдрэлтэй замаа засахаас эхлээд зөндөө асуудал бий. Гэтэл хорооны Засаг дарга нь өөрийнхөө хэмжээнд л иймэрхvv санал оруулж ирээд тvvнийгээ олонхоороо шийдээд аваад явчихдаг ийм буруу тогтолцоог Чингэлтэй дvvргээс халах шаардлагатай байгаа.
Иргэд ямар ч мэдээлэлгvй байвал эрх мэдлийг хэрэгжvvлэх юм алга болчихно шvv дээ. Хэдэн төгрөг хороонд нь хуваарилагдсаныг нь мэдэж байвал санал бодлоо хvргvvлнэ. Гэтэл иргэд мэдээлэлгvй тэдний энэ байдлыг нь ашиглаад сурчихсан тогтолцоо Чингэлтэй дvvрэгт байгаад байна. Хорооны Засаг дарга ч төсөвтэй. Тvvнийг нь одоо иргэд мэдэхгvй байгаа.
Миний хамгийн санаа зовдог юм бол энэ. Конторт сууж байгаа хэдэн дарга өөрсдөө нэг юм зохиогоод тvvнийгээ иргэдэд тулгаад төсвөө баталдаг тогтолцооноосоо салах хэрэгтэй. Иргэдээсээ асуух хэрэгтэй.
-Олонхоороо шийдэж байгаа өөр жишээ юу байна вэ? 
-Дээрээс нь 2012 оны Чингэлтэй дvvргийн Засаг даргын санхvvгийн тайланд Нийслэлийн аудитаас шалгалт хийгээд хязгаарлалттай гэсэн дvгнэлт өгчихөөд байхад манай Иргэдийн хурал дахь олонх маань Засаг даргынхаа ажлыг хангалттай онц сайн гэж дvгнэж байгаа юм.
Энэ байдал нь аудит vнэнийг тогтоогоод өгчихсөн байхад хурал нь манай намын хvн юм чинь тэр хамаагvй, сайн гэсэн дvгнэлт гаргасныг харуулж байна. Vнэхээр тэр Засаг дарга ажлаа хангалттай сайн хийсэн бол иргэдийн амьдрал сайжрах ёстой байсан. Амьдрах, сурч боловсрох орчин нь сайжрах ёстой байсан. Ний нуугvй хэлэхэд өдөр ирэх тусам иргэдийн амьдрал улам доройтоод байгаа.
-Чингэлтэй дvvргийн Засаг дарга Ганболдыг сургууль цэцэрлэг барих асуудал дээр дvvргийн төсвөөс мөнгө нэмж шийдэж өгөөгvйгээс улсын төсвийн мөнгө буцаад татагдсан. Ялалтын талбайг vнэтэй тохижуулсан гэсэн хэл ам гарч байсан. Энэ мэт асуудал одоо гарч байна уу? 
-Өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргын хийсэн vйл ажиллагаа, санхvvгийн зарлага дотор энэ асуудлууд байдаг. Тэнгис кино театрын өмнөх талбайг 1.8 тэрбум төгрөгөөр тохижуулсан байх жишээтэй. Гэтэл энэ мөнгөөр дор хаяж л 6-7 цэцэрлэг, гурван сургууль барьчихаж болно. Иргэдийнхээ төлөө биш хvмvvст юм хийсэн гэж харагдах байдлаар төсвийг буруу зарцуулаад байгаа хамгийн том жишээ бол энэ.
Нөгөө талаас Улаанбаатар хот иргэдийн нягтрал төвлөрөл ихэссэнээс болоод хvндрэлтэй зvйл олон байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхээр нийслэлийн Засаг даргын зvгээс маш том хөтөлбөр гаргаж ирсэн. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийг хийе, тэр дотроо гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхээр маш том бодлого боловсруулсан.
Энэ бодлогыг тухайн дvvрэг, орон нутагт авчирч хэрэгжvvлэх үүрэгтэй хvмvvс нь дvvргийн Засаг дарга нар юм. Гэтэл энэ асуудалд Чингэлтэй дvvргийн хувьд Засаг дарга, хороодын засаг дарга нарын зvгээс маш хангалтгvй ажиллаж байгаа. Чингэлтэй дvvргийн хувьд дахин төлөвлөлт хийгдсэн газар хаана байна. Яахав XIII хороон дээр эхэлсэн байна.
VII хороон дээр эхлэх гээд байна. Гэтэл Засаг дарга нь иргэдээ хамруулж өгөхгvй, иргэд нь буруу зөрvv мэдээлэлтэй байна. Энэ асуудал яагаад хөндөгдөж байна гэхээр нөгөө л иргэдэд очих ёстой мэдээллийг хvргэж өгөх үүрэгтэй татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин аваад явж байгаа хvмvvс хийхгvй байна шvv дээ.
Мэдээлэлгvй иргэд шийдвэр гаргаж чадахгvй байна. Шийдвэр гаргахдаа ам дамжсан мэдээллээр гаргаж байгаа учраас хvндрэлvvд учирч байгаа юм. Гэтэл гэр хорооллын дахин төлөвлөлтийг зайлшгvй хийх хэрэгтэй. Бvх Засаг дарга хоёр гараа өргөж дэмжиж байж хийх ёстой. Ингэж байж иргэдээ эрvvл аюулгvй орчинд оруулах үүрэгтэй шvv дээ.
-Чингэлтэй дvvрэгт газар олголтын ажил замбараагvй явагдсан гэдэг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 
-Айл хооронд, гудамж хооронд машин явах зайгvй газар олгочихсон. Энэ бол маш замбараагvй явдал. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд автомашин явах газар байх ёстой. Автомашин явах зайгvй гудамж олон байгаа. Тухайн газар амьдарч байгаа иргэний бие өвдлөө гэхэд тvргэний машин орох газаргvй байх жишээтэй. Яахав үүрээд аваачаад өгчихдөг юм гэж бодъё.
Тэгвэл тэнд гал тvймэр, байгалийн гамшиг тохиолдвол яах вэ. Машин орохгvйгээс болоод хугацаа алдана. Дээр нь зөвшөөрөлгvй газар дээр нь хорооны Засаг дарга цохолт хийх замаар иргэдийг буулгачихсан. Үүнээс болоод газрын маргаан авлига, хээл хахууль дагуулаад байна шvv дээ. Энэ асуудлаар иргэд маш их гомдол тавьж байгаа.
Хорооныхоо Засаг даргад хандаад зөвшөөрөл авах гэхээр гаргаж өгдөггvй. Тэгж байгаад хоёр, гурван жил болоод нэг мэдэхэд өөр хvний нэр дээр зөвшөөрөл нь гарчихсан явж байдаг. Зарим иргэд “Би энэ газар дээр 2003 гурван оноос эхлээд амьдарсан. Газраа авах гэтэл гаргаж өгнө гэж байгаад сая ондоо хувь хvн, компанийн нэр дээр зөвшөөрөл гарчихсан байх юм” гэдэг.
Үүний цаана тухайн хорооны Засаг дарга байгаа. Тэр Засаг даргын цохолтгvйгээр дvvрэг, нийслэлийн Газрын алба газар олгохгvй. Тэгэхээр Засаг дарга энэ мэтээр цохолт хийж байгаа байдал нь тэднийг иргэдийн төлөө ажиллахгvй байгааг харуулж байгаа юм.
Хууль бус газар олголтыг зогсоох эрх бvхий субект нь Засаг дарга болон тvvний дэргэд байгаа газар, хэлтэс нь юм. Гэтэл Чингэлтэй дvvрэгт энэ ажил хийгдэхгvй байгаан дээр, дарга нар өөрсдийнхөө ашгийн төлөө ажилладаг байдал үүссэн.
-Танай ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хэл аманд их ордог. Өрөөгөө төсвийн мөнгөөр хууль бусаар тохижуулсан хэрэг нь ямар шатандаа яваа бол? 
-Бид “та эрх мэдлийг хэрэгжvvлж байгаа бол хуулийн дагуу эрх мэдлээ хэрэгжvvл. Хуулиас давсан хуулиар олгоогvй эрхийг хэн ч эдлэх ёсгvй” гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа. Саяхан Д.Бат-Эрдэнэ даргын буруутай vйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагаас эрvvгийн хэрэг үүсгэчихсэн шалгаж эхэлж байгаа.
-Чингэлтэй дvvрэг АН-ын бvлгийг байхгvй хойгуур төсвийн тодотголоо баталсан гэсэн. Энэ хэрэг шийдэгдсэн үү? 
-Өнгөрсөн наймдугаар сард Чингэлтэй дvvргийн ИТХ хуралдсан. Чингэлтэй дvvргийн Засаг даргын 2012 оны санхvvгийн тайланд vнэлэлт дvгнэлт өгөх, 2013 оны эхний хагас жилийн санхvvгийн тайланд vнэлэлт дvгнэлт өгч, тодотгол хийх гэсэн хоёр vндсэн чиглэлтэй байсан.
Гэтэл Чингэлтэй дvvргийн хувьд төсвийн зардал нь хасах дvнтэй гарчихсан байсан. Үүнийгээ бусад зардлаас татаж авах замаар хэрэгжvvлсэн байж болзошгvй гэж бид Засаг даргыгаа vзсэн. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмжид ч юм уу ондоо зvйлд гарах байсан зарлагыг Тамгын газрын зарлага руу татаж ирээд зарцуулж болохгvй гэсэн vг.
Хурлын дэгийн дагуу улстөрийн намын бvлэг завсарлага авах эрхтэй байдаг. Тиймээс данс нь улайчихсан байхад vйл ажиллагаа нь явж байна гэдэг ондоо газраас татсан байж магадгvй гэж vзээд манай намын бvлэг 7-14 хоног шалгая гэдэг vндэслэлээр завсарлага авсан. Гэвч олонх маань бидний завсарлагыг хvлээж авалгvйгээр өөрсдөө төсвийн тодотголоо хийгээд өнгөрсөн жилийн төсвийнхөө гvйцэтгэлд хангалттай гэсэн дvн тавиад цаашаагаа явчихсан.
Чингэлтэй дvvргийн ИТХ-ын 11 гишvvн байна. Бидний ард Чингэлтэй дvvргийн иргэд байгаа шvv дээ. Бидний хуралд оролцох эрх хаагдаад бидний ард сонгогчдын минь эрх ашиг хохирч байна гэж vзээд шvvх хяналтын байгууллагад хандсан боловч харамсалтай нь одоо хvртэл энэ асуудал шийдэгдэж өгөхгvй байна.
-Асуудлыг олонхоороо хvч тvрж шийдээд байгаа юм аа даа? 
-Төсөв санхvvгийн зөрчилтэй асуудал Чингэлтэй дvvрэг дээр олон жил яваад ирсэн байдаг. Үүнийгээ тэд маш сайн хамгаалдаг. Өнөөдөр шvvх хууль хяналтын байгууллагын шинэчлэл явагдаад байна гэж яриад байгаа. Чингэлтэй дvvргийн асуудалтай холбоод хараад байхад энэ сайн явагдахгvй байгаа юм болов уу гэсэн байдал ажиглагддаг. Тэд хууль зөрчсөн асуудлыг өгөхөөр ямар нэгэн байдлаар замхраад алга болдог, мартагнуулдаг.
-Чингэлтэй дvvргийн ИТХ хуралдаж байна уу? 
-Баянгол дvvргийг хар. Сар болгон ИТХ нь хуралддаг. Тvvнийгээ хэд хэдэн телевизээр дамжуулаад иргэдэд хvргэдэг. Ардчиллын зарчим гэдэг энэ шvv дээ. Манай дvvрэг яагаад адилхан ажиллаж болохгvй гэж. Гэтэл Чингэлтэй дvvргийн хувьд оны эцэст дараа жилийнхээ төсвийг батлах гэж нэг хуралддаг.
Дараа нь дунд нь төсөв мөнгө нь хэтрэх, дутахаар төсвийн тодотголоо хийхээр нэг хуралддаг. Өөр ИТХ нь хуралддаггvй. Одоо хуралдая гэхээр юуг нь ярих юм гээд өөдөөс загнаад байдаг. Хийе гэвэл зөндөө ажил байна шvv дээ. Осолдохгvй арванхоёрдугаар сард хуралдаж 2014 оныхоо төсвийг батлах байх.
-Төлөөлөгчийн хувиар дvvргийнхээ иргэдтэй хэр уулзаж байна? 
-Жагсаалтаар орсон төлөөлөгчдийн нэг боловч зvгээр суугаагvй. Дvvргийнхээ хороодын иргэдтэй уулзаж ярилцаад явж байна. XIII хорооллоос цаана амьдардаг иргэдтэй уулзчихсан. Одоо бусад хорооллын иргэдтэй сард хоёр удаа уулзана. Иргэдтэй уулзахад хорооны Засаг даргаас эхлээд хvмvvсийн тусламж хэрэгтэй байдаг.
Тэгэхэд vнэндээ тусалдаггvй. Тvvнийг нь бид мэдэж байгаа учраас бvлгээрээ дамжуулаад өөрсдөө зарлалаа хvргэж байгаа. Мөн Ардчилсан намын бvлэг дvvргийнхээ бvх алба, хэлтэстэй уулзаж ямар дэмжлэг, юу шаардлагатай байгааг яриад явж байгаа.
Бид жилээр нь төлөвлөгөө гаргачихдаг. Тэр дагуу иргэдтэйгээ уулзаад явж байна. Одоо бид бvлгээрээ иргэдтэйгээ уулзах ажлыг арваннэг, арванхоёрдугаар сард хийх гэж байгаа.
Ж.Баярсайхан 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих