Эмэгтэй хүнд бэлэг сонгохдоо эрчүүд…

gift-womanНэн ялангуяа эрчүүд хайртай бүсгүйдээ ямар бэлэг хэрхэн сонгож авч өгөх эсэхээ тэр бүр мэдэхгүйгээсээ болоод багагүй сандардаг гэнэ шүү. Мэдээж хэрэг эрэгтэй хүний хувьд энэ нь амаргүй зүйл юм.

Учир нь эрэгтэй хүн тэр бүр эмэгтэй хүн шиг нарийн мэдрэмжтэй байж чаддаггүй ажээ. Үүнээсээ болоод тухайн сонгосон бэлгээ хайртай бүсгүйдээ өгөхдөө ихэд ичиж санаа нь зовдог байна.

Тухайлбал:
- Хямдхан юм шиг харагдвал яана,
- Үнэн хэрэг дээрээ ийм сайхан бүсгүйд энэ бэлэг хангалтгүй байх.
- Санаанд нь таарах болов уу,

- Өнгө, загвар, хэлбэр нь зохих эсэх,
- Өөрийнх нь авахыг мөрөөддөг байсан, хүсэн хүлээж байсан бэлгийг нь өгч чадсан болов уу,
- Бэлгийг маань үзээд юу гэж хэлэх бол,

- Түүнд таалагдахгүй бол яана,
- Размерийг нь тааруулж авч чадсан эсэх,
- Найзууд болон гэр бүлийнхэн нь хараад юу гэж хэлэх бол,
- Урьд өмнө нь хэзээ ч авч байгаагүй тийм бэлгийг өгч чадсан эсэх гэх мэт.

Энэ үед бүсгүй та яах ёстой вэ? Хэрвээ та түүний урмыг хугалахыг хүсэхгүй байгаа бол баярласан сэтгэлээ илэрхийлээд түүний энэхүү түгшүүрийг нь бүрмөсөн арилгаж, энэ сэдвийг хөндөхгүй амаа хамхих хэрэгтэй. Харин эсрэгээрээ байгаа бол энэ тохиолдолд урьдаас та түүнд бэлэгний сонголтон дээр тодорхой заавар өгсөн нь дээр болов уу.

Жишээ нь: дуртай өнгө, загвар стиль, хэмжээ, хэлбэр дүрс нь ямар байвал өөрт чинь илүү таалагддаг тухайгаа түүнд санаа өгөх маягаар эвтэйхэн хэлэх хэрэгтэй. Аль эсвэл хамтдаа явж өөртөө таалагдсан бэлгээ авахуулсан ч болно шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүн хамт явж бэлгийг чинь авах талаар санал тавиагүй тохиолдолд та түрүүлж энэ талаар ам нээх нь тийм ч зохистой алхам биш юм.


URL:

Сэтгэгдэл бичих