Өмнөговь аймгийг аалзны тор шиг бүрхэж байгаа Хятад ажилчдыг бүртгэдэггүй
Монгол Улсын засгийн газар уул уурхайн салбарт хөрөнгө хаяж, бүх анхаарлаа хандуулж байх зуур гадаадын мэргэжилтэй, мэргэжилгүй хаанахын хэн нь мэдэгдэхгүй ажилчдаар уул уурхайн салбар дүүрч байна. Уул уулхай, зам барилгын салбарын ажиллах хүчний зах зээлийг Хятад, Солонгосын ажилчид эзэгнэж байх зуур манай улсын дипломтой ажилгүйчүүдийн тоо аймаг, орон нутагт жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, Өмнөговь аймагт 2012 онд дээд боловсролтой ажилгүйчүүд 46 байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар дипломтой ажилгүй иргэдийн тоо 143 болж нэмэгдсэн байна.
Хэдийгээр Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөрийн хэлтэс орон нутгийн ажилгүй иргэдээ ажилд зуучилж оруулдаг ч Монгол ажилчид ихэвчлэн үйлчилгээний ажил хийж байна. Мөн ажлын байрны захиалга энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 93 байсан бол одоо 1000 гаруй болж өссөн байна.
Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн сул чөлөөтэй ажлын байранд орон нутгийн ажилчдыг мэргэжлийнх нь дагуу ажиллуулах захирамж гарсан. Гэсэн ч гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол хүнийг ажилд авдаггүй юм байна. Харин уул уурхай, зам барилгын салбарт ажиллаж байгаа Хятадын хэн гэгч манай улсад хэдэн жилээр ажиллаж байгаа талаарх судалгаа, бүртгэл аймгийн хөдөлмөрийн хэлтэст байхгүй байгаа нь орон нутгийн захиргаа гадаадын ажилчдад тавих хяналт ямар сул байгааг харуулж байна. Хэдийгээр жил бүр засгийн газраас гадаадаас ажиллах хүчний квот тогтоож, албан ёсны зөвшөөрөл авч ажилладаг ч тухайн орон нутгийн засаг захиргаанд ямар нэгэн байдлаар заавал бүртгэлтэй байх ёстой. Гэтэл уул уурхай хамгийн их хөгжсөн Өмнөговь аймагт ажиллаж байгаа Хятад ажилчдын тоо өнөөдөр бүртгэлгүй байна.
Б.Ариунтуяа
- See more at: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11726#sthash.qWpSJrvH.dpuf
URL: