Эрчүүд зөвхөн өөртөө тохирсон бүсгүйг л сонгодог

man_choice- Эр хүнтэй танилцсан даруйдаа өөрийн амжилтын талаар бүхнийг илтгэсний хэрэггүй. Тухайлбал: хэдэн их дээд сургууль төгссөн, бизнесээ хэрхэн удирдаж авч явах, өрсөлдөгчөө яаж шахах гэх мэт.

- Эр хүний хийх ёстой энгийн зүйлийг нь ч гэсэн урдуур нь орж хийхгүй байх. Жишээ нь: дарс өөртөө хундагалах, ресторанд орсон үедээ сандлаа өөрөө урагшаа болгож суухгүй байхыг хичээгээрэй.

- Ажил дээрээ ухаантай, ажил хэрэгч, хатуу гэртээ сул дорой, эелдэг зөөлөн, эр хүн таныг халамжилж анхаарал тавихыг шаардах хэрэгтэй.

- Хэзээ ч эрэгтэй хүнд бүү зааж зааварлаж бай. Өөрийн ухаанаараа бүхнийг хийж, шийдвэр гаргахыг нь хараад сууж байхад буруутах зүйлгүй юм.

- Эр хүн сайхан бүсгүйд дуртай байдаг ч гэсэн өөрийгөө эвгүй байдалд оруулж таагүй байдлыг мэдрэхгүйн тулд яг өөртөө тохирсон бүсгүйг сонгодог байна.

- Ухаалаг, боловсролтой, дэгжин бүсгүйчүүдийн хажууд эр хүн таагүй байдалд байхаас гадна уйтгартай илүү тэнэг болохоо мэдэрдэг гэнэ. Иймд эрчүүд ямар ч тохиолдолд оюун ухаан, боловсролын тал дээр өөрөөсөө доогуур эмэгтэй хүнийг сонгодог аж.

- Эр хүнийг ямар ч хүнд хэцүү минутанд дэмжиж тусалж байх хэрэгтэй. Учир нь хэдий эр хүнд байгалиас эмэгтэй хүнээс илүү хүч чадал, бие бялдар, оюун ухаан заяасан ч гэсэн сэтгэл санаагаар унахдаа амархан байдаг аж.

- Хэрэв эр хүн бүсгүй танд сэтгэлээ илчлэх аваас бүү нэрэлхэж биеэ бариарай. Учир нь заримдаа бүсгүй хүн цэвэр ичимтгий зангаасаа болж хайртай хүнээ алдчихаад эргээд харамсаж суух үе цөөнгүй гардаг.


URL:

Сэтгэгдэл бичих